Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цогтбаатар: Ардчилсан нийгэм л юм бол Ю.Цэдэнбалыг цагаатгаж болохгүй

Ю.Цэдэнбалыг Түүнийг хэлмэгдүүлсэн МАН-ын дотоод асуудал

Ю.Цэдэнбал 1916 онд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу буюу өнөөгийн Увс аймгийн Давст суманд төрсөн. Тэрээр 1952 онд маршал Х.Чойлбалсанг нас барсны дараа  Ерөнхий сайд болж 1974 оны зургадугаар сарын 11-нд төрийн тэргүүн болсон байна. Ингээд 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллажээ. Ю.Цэдэнбалыг 1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол зэрэг шалтгаанаар тэтгэвэрт гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнх сонгогдсон аж. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байгаад 1991 онд нас барсан тул шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Эдүгээ түүнийг хэлмэгдсэн тул цагаатгах ёстой гэж буй юм. Ингээд Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай Ю.Цэдэнбалыг цагаатгах эсэх талаар ярилцлаа.


-Нэгэн цагт Монголын төрийн эрхийг атгаж явсан Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай яриа гарах боллоо. Хэлмэгдэгсдийн эрх ашгийн төлөө яваа хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм тогтсон. Хамгийн их дарангуйлал явуулж байсан хүнийг цагаатгавал ардчилсан нийгэм хэрэггүй гэсэн үг. Тэгээд дарангуйлагчаа дахиад тахин шүтэх ёстой болж таарч байна. Ингэж болохгүй. Ардчиллыг бид 1990 онд дутуу хийсэн учраас л өмнөхөө сангалзсан үзэл санаа цухалзаад байгаа юм. Коммунист дарангуйлагч байсан намыг  татан буулгах ёстой байсангэж би бол боддог.  Өнөөдөр өмнөх нийгмийн байгуулалт үндсээрээ өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, улаан коммунизм дэлхий дээр оршин тогтносон ч хүмүүс нийгмийн буруу тогтолцоо байна гэдгийг ойлгож ардчилсан хувьсгал хийсэн юм. Ийм учраас тэр нийгмийн хүнийг одоо цагаатгана гэдэг нь хууль, эрх зүй, улс төрийн талаас нь аваад үзсэн ч байж болохгүй зүйл гэж ойлгож байна. Тухайн нийгэм оршин тогтнож байх үед Ю.Цэдэнбал гэдэг хүн өөрийн ажлаа л хийсэн. Зарим хүн түүний цагаан, хар талыг нь харьцуулан ярьдаг.  Би энэ хүний хар тал нь их гэж ойлгож байгаа. Ер нь, хэлмэгдүүлэлт гэдэг нь зөөлөн хэлсэн үг. Учир нь байгалийн давагдашгүй хүчин зүйл, гал түймэр, үер усанд өртсөн хүмүүсийг хэлмэгдсэн гэж ярьдаг. Харин улс төрийн үзэл бодлоосоо болж хохирсон хүмүүсийг яргалалд өртсөн гэж хэлнэ. 1930-аад оны үйл явдал бол цуст яргалал. Үүнээс хойш 1950, 1960, 1970-аад оных хүнийг хөдөлмөр, оюун санаагаар нь хариу авч насан туршид нь   гэр бүл, үе удмаар нь хохироосон үйл явдал болсон. Тэгэхээр хэлмэгдүүлэлт гэдгийг шинжлэх ухаан талаас нь цогцоор ойлгох ёстой. Тухайлбал, хүн ард,  газар нутаг, хэл соёл, түүх дурсгал бүгд хэлмэгдсэн. Үүнд  Ю.Цэдэнбал гэдэг хүн өөрөө хохирсон бас зарим нэгийг нь гардан хийсэн юм. Заримыг бусармаг үйлдлийг нь большевикууд хийсэн гэж тохож магадгүй л дээ. Үгүй юм.  Монголчууд өөрсдөө бие биенийгээ хэлмэгдүүлсэн.

-Ю.Цэдэнбал хүмүүсийг хэлмэгдүүлж байсан баримт материал хэр их байдаг юм бол. Та жишээ дурдаач?
-Энэ хүн Монголын сэхээтэн боловсролтой иргэдийг залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж гардан хэрэгжүүлсэн юм. Нам, төрийн удирдлагыг хослон барьж байхдаа алдаа дутагдлыг нь шүүмжилсэн, санал бодлоо илэрхийлсэн олон мянган иргэнийг “төөрөлдсөн сэхээтэн”, “намын бодлогод харш дайсагнасан этгээд”, “чалчигчид” гэж нутаг заан цөлөх, шорон гянданд хорих зэргээр амь, амьдралаар нь тоглосон гашуун түүх бий. Түүний бусдыг хэлмэгдүүлж байсан баримтаас дурдаж болно. Тэр  1940-өөд оны сүүлчээр Намын хянан шалгах комиссын дарга Д.Балганжавыг баривчлан хэлмэгдүүлсэн юм.  Мөн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны дарга Ё.Магсарыг 1941 онд өрөөндөө баривчилсан байдаг. Бас Улаанбаатар хотын намын хорооны даргыг өрөөндөө байцаасан баримт бий. Үүнээс гадна Хэнтий аймгийн Дундбаян сумын харьяат, нутгийнхан нь хүүхэн хутгатын хойд дүр хэмээн 1944 онд өргөмжилсөн есөн настай Цэрэнпунцаг /Ламаадан/ хүүг аав Гомбо, ээж Янжинлхам нарын хамт шүүхийн ямар ч тогтоолгүйгээр буудан хороосон. Энэ аллагыг Дотоод явдлын яамны нэгдүгээр хэлтсийн дарга Болд үйлдсэн байдаг. Бас 1940-өөд онд хувьсгалын эсэргүүчүүдийн арга ажиллагаа өөрчлөгдөж, улсын эдийн засгийг хорлон сүйтгэх чиглэж байна гэсэн дүгнэлтийг Ю.Цэдэнбал гаргасан байдаг. Ингээд 1949 онд Жамбалдоржийн “хар хууль” гэж нэрлэгдсэн тогтоолоор олон зуун хүнийг хэлмэгдүүлсэн. Ю.Цэдэнбал 1949 оны гуравдугаар сард Улс төрийн товчоонд захидал бичихдээ “Чингис харгис аллага хядлагаараа гайхуулж явснаас биш өөр юу ч хийгээгүй. Чингис одоогийн Гитлер шиг л байсан...” гэж байжээ.   Ингээд дурьдаад байвал хүмүүсийг хэлмэгдүүлж байсан олон баримт бий.  Энэ хүнийг хэрэв цагаатгах эсэх нь  түүнийг  хэлмэгдүүлсэн МАХН буюу одоогийн МАН-ын дотоод асуудал. Нам дотроо цагаатгаж болно. Түүнээс биш ардчилсан нийгэм цагаатгаж болохгүй. Түүнийг хэлмэгдүүлэхэд ардчилсан нийгэм оролцоогүй. 

-Тухайн үед ЗХУ-ын нөлөө их байсан. Тус улсын нууц даалгаварыг Монголын төрийн эрх баригчид биелүүлэхээс өөр аргагүйд хүрч байсан гэж түүхч нар хэлдэг шүү дээ?
-Тийм. ЗХУ-ын нөлөө, бодлогоор монголчуудыг хэлмэгдүүлж байсан нь үнэн. 1930-аад онд тусгай комисс байгуулагдсан байдаг. Энэ нь ЗХУ-аас даалгавар ирж байсны баталгаа. Үүнээс гадна 1924 оны Үндсэн хуульд гадны нөлөө орсон. Монголчууд өөрсдөө хийсэн Үндсэн хуулиа баталж чадаагүй. Бодоо, Цэвээн нарын хийсэн Үндсэн хууль ардчилалтай байсан. Гэтэл гаднаас орж барьж ирсэн Үндсэн хуулийг шууд тулгаад баталсан юм. Ингээд 1924 онд Монголд хуульчилсан төрийн эргэлт хийсэн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл 1921 онд хувьсгал хийж Ардын нам байгуулсан. Гэтэл гурван жилийн дараа хуульчилсан төрийн эргэлтээр энэ нам Монгол ардын хувьсгалт нам болж улаан коммунизм гэдэг нийгэм байгуулсан хоёр дахь улс болсон юм. Ингээд туршилтад орсон. Улаан коммунизм дэлхийн 100 сая хүний амь насыг авч одсон гамшигтай нийгэм. Миний үзэж судалсан түүхээр ЗХУ 1930, 1940-өөд оны үед Монголын талаар 169 удаа хуралдсан байдаг. Энэ нь тухай бүр ямар нэг шийдвэр гаргасан гэсэн үг. Иймд гадны нөлөө байсан нь тодорхой. Гэхдээ бид түүхэн үйл явдал, гадны нөлөөнд хэлмэгдүүлэлтийг тохох нь өрөөсгөл ойлголт.  Дахин хэлэхэд монголчууд өөрсдөө биенийгээ  хэлмэгдүүлсэн. Хүмүүс амь нас, аж амьдрал, оюун санаагаар хохирч байхад яагаад эсэргүүцэж болоогүй юм. Гэтэл Ю.Цэдэнбал гэдэг хүн 44 жил төр барихдаа амиа хоохойлж, гадны бодлого хэрэгжүүлээд өөрсдийнхнөө хэлмэгдүүлсэн асуудал бий.  Одоо энэ хүнийг эх оронч, мундаг хүн байсан, их бүтээн байгуулалт хийсэн гэдэг яриа цухалзаад эхэллээ. Тэгээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй харьцуулж цахим хуудсуудаар тавиад аль нь эх орныхоо төлөө явав гэх боллоо. Үүнийг сайн дүгнэж цэгнэх учиртай. Өнөөгийн залуус түүхээ сайн мэдэхгүй тул зөв дүгнэж цэгнэж чадахгүй. Залуус нь түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь зохиодог гашуун сургамж бий. Бодит түүхээ хойч үедээ мэдүүлж байвал зохиох боломжгүй. Тэгэхээр Ю.Цэдэнбалыг цагаатгах гээд байгаа нь Монголын түүхийг дахин зохиож орвонгоор нь эргүүлэх  гээд байгаагын нэг илрэл. Социалист нийгмийн үед Монголын түүх болон бидний өв соёлыг орвонгоор нь эргүүлсэн. Учир нь коммунист нийгмийн үзэл сурталд нь зориулж манай түүхийг зохиосон юм.

-Тэгвэл зохиомол түүхийг бодит байдал руу нь эргүүлж хойч үедээ таниулах үйл явц ямар байна гэж та боддог вэ?
-Бид 1990  онд нийгмээ өөрчилж түүхээ засч залруулаад одоо л бодит байдалд нь оруулаад л явж байна. Үүнийг яагаад буцаах гэж оролдох болов. Цагаатгана гэдэг нь түүхийг эргүүлнэ гэсэн үг. Дахин хэлэхэд өнөөгийн залуус, түүхч нар хэлмэгдүүлэлтийг ЗХУ-ын нөлөөгөөр хийсэн гэхээс илүү монголчууд өөрсдөө хийсэн гэдгийг сайн судлах хэрэгтэй гэж би бодож байна. Жишээ нь феодол ноёд, тайжуудыг хороосон. Энэ нь Чингисийн алтан ургынхныг орвонгоор нь устгасан явдал болж. Тэд тухайн үедээ оюунлаг хүмүүс байсан. Түүнээс биш бүгд ард түмний хөдөлмөрийг сорон мөлждөг дарлагч анги байгаагүй. Улс орон оюунлаг, мэдлэг боловсролтой хүмүүсээ устгаад хөгждөггүй. Ингээд бид зуун жилээр хоцорсон гашуун түүхтэй шүү дээ. Гэтэл ингэж хоцруулсан хүмүүсийг бид тахин шүтээд байна. Өнөөдөр Улаанбаатар хотод өмнөх нийгмийн үеийн МАХН өнөөгийн МАН-тай холбоотой хөшөө дурсгал дүүрэн бий. Гэтэл бид ардчилсан нийгэм сонгож хөгжиж дэвжих гээд явж байгаа. Уинстон Черчилль “Ардчилсан нийгэмд зөрчил дутагдал бий. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү нийгэм олж чадаагүй байна” гэж хэлсэн байдаг.

-Социалист нийгмийн үед хүн бүр жигд, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан гэж ярьдаг хүмүүс олон. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Тийм биш. Хүн бүхэн оюунаа уралдуулах, илүү сэтгэхийг хааж боож байсан. Эрх чөлөөгүй амьдарч байлаа. Биенийхээ алдаа дутагдлыг хэлж шүүмжилж болохгүй. Хэрэв шүүмжилбэл хэлмэгдүүлж, энд тэнд цөлж гэр бүлээр нь тамлаад хаядаг нийгэмийг сайхан гэх үү. Ер нь түүхээ мэдэхгүй хүн л сайхан гэж ярьдаг. Бод доо. Ижилхэн малгай, 407 төгрөгийн үнэтэй пальто өмсөнө. Улаан коммунизм болохоор тэр юм уу хүүхнүүд нь дандаа уруулын улаан будаг хэрэглэнэ. Өөр өнгийн будгаар яагаад уруулаа будаж болохгүй гэж. Тэгвэл өнөөдөр өөрийн өмсч буй хувцсандаа тохируулж арав, хорин өнгийн будгаар уруулаа будаж байна. Ерөөсөө л нэг хэв загварт  цутгуулан амьдарч байлаа. Салбар салбараараа нэг л хэмжээтэй цалин авна. Тэгэхдээ нийгмийн гарал үүсэл, анги давхаргаар нь ялгаварлан үзнэ. Тухайбал, сэхээтэн, малчин, ажилчин анги гэж байсан. Феодол ангийн төлөөлөгч их муу. Ингээд ангиар нь талцуулж хооронд нь алалцуулаад дундаас нь хождог нийгэм л байлаа.  Тэгээд сэхээтэн ангийнхан илүү цалинтай, малчин, ажилчных арай бага. Тэгвэл өнөөдөр төрийн албан хаагч өндөр цалин авч авто машин засч байгаа хүн бага орлого олохгүй байгаа биз дээ. Өнөөдөр хүн бусдаас илүү сэтгэж, хөдөлмөрлөж чадаж л байвал төрийн албан хаагч, дарга нараас илүү орлоготой болсон. Хуучин нийгэмд малчин хүн хариулж буй малынхаа ашиг шимийг хүртэж чадахгүй байсан. Жишээлбэл, 1940-өөд онд мянгат малчин гэж 97 хүн шалгаруулж, Монголын эдийн засагт маш том хохирол учруулсан түүх бий. Тэгээд тэдний 67 нь хууль бусаар баяжиж байна гээд шийтгэсэн.  Эдгээр малчин тэр үедээ ахуй амьдралаа сайжруулсан аж ахуйтан байсан юм. Ажилчин ангид үйлдвэрийн норомчин хүн бага цалин авна. Мастер нь түүнээс илүү  цалинтай. Хамгийн хүнд хүчир ажил хийж буй нь яагаад бага цалин авах ёстой гэж. Ингэж ялгаварлахын оронд хүнд хүчир ажил хийж буй иргэндээ өндөр цалин авах боломж яагаад нээж өгч болохгүй гэж. Энэ мэтээр социалист нийгэм тэр чигээрээ буруу байжээ. Нийгэм нь буруудчихаад байхад тэр нийгмийн хүнийг одоо цагаатгана гэж байгаа нь хүний сэтгэл зүйлд багтахааргүй зүйл. Өнөөдөр хүнийг ялгаварлан үздэг хуучин нийгмийг эргэн санагалзаад байгаа нь хачирхалтай. Тэр үед хүн өнөөгийнх шиг хувийн өмчтэй, унаа машинтай болж чадахгүй байлаа. Гэтэл залуучууд их гоё нийгэм байсан гэж ойлгоод байгаа нь түүхээ мэдэхгүйн л зовлон юм.

-Социалист нийгмийн үед хүний эрх чөлөө хязгаарлагдмал хатуу чанга хяналттай байж. Тэгээд хүмүүсийг хэрхэн хэлмэгдүүлж байв?
-Хүн хөгжих орчин нөхцөл байсангүй. Илүү сэтгэсэн нэгийгээ энэ гажигтай нөхөр гэнэ, шинжлэх ухааны онолын зүйл ярьсан хүнийг галзуу солиотой гэж үзнэ. Нам төрийг шүүмжилсэн хүнийг энэ үндсэрхэг үзэлтэн, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гээд нэр хоч зүүдэг байв. Социалист нийгмийн үед 100 –аад зохиомол хэрэг үүсгэж хүмүүсийг гүтгэж буруутгасан. Өнөөгийн залуус тэр үед гар, утастай, хүн унах машинтай юм шиг төсөөлдөг. Гадаадын техник хэрэгсэл нь дандаа ЗХУ-д үйлдвэрлэсэн байсан. Тухайн үедээ дэлхий нийтэд шинээр гарч буй шинэ технологи ашиглах санал гаргасан нэгийгээ хэлмэгдүүлнэ. Хятадтай хамтарч ажиллая гэсэн нэг хэсэг хүмүүсийн амь насыг хохироож, цөлсөн юм. Өнөөдөр орчин үеийн хамгийн сүүлд гарсан бүх л техник технологи Монголд орж ирж байгаа. Жишээ нь, гар утас л гэхэд хамгийн сүүлд гарч ирсэнийг нь бид хэрэглэх болсон. Ер нь өнөөдөр залуучууд, улстөрчид нэг зүйлийг огт ойлгохгүй байна. Тэр нь эрх чөлөө гэж агуу зүйл. Бид эрх чөлөө олж авсан гэдгээ ойлгохгүй байгаа юм. Эрх чөлөөний үзэл санаа, эрх зүйн бичиг баримт  1215 онд Англид “Магна харт” гэж анх гарсан. Үүнийг уншсан улстөрч манайд ховор. Гэтэл “Магна харт” Франц, АНУ-ын Үндсэн хуулийн гол баримтлах эрх зүйн акт болсон. 1992 онд л манай улсад анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсан. Учир нь хүний эрхийн асуудлыг бүхэл бүтэн бүлэг болгож оруулсан юм. Хүн төрөөд л ямар эрх эдлэх ёстойг бүгдийг нь тусгаж өгсөн. Тэгэхэд бид ганц нэг хүний улс төрийн үйл ажиллагаа буруутай, засаг төр нь алдаа гаргасан явдалд ардчилсан нийгэм буруутай юм шиг бодож, сэтгэж болохгүй. Одоо тийм сэтгэлээ гарч ирж байна. Үүнээс ард түмэн сэрэмжлэх ёстой. Энэ бол  аймшиг.  Манайхан юмыг амархан мартаж байна. Хамгийн сонгодог нийгэм бол ардчилсан нийгэм. Иймд ардчилалд хэр суралцаж байгаагаа л ярилцах ёстой. Бид ардчилалд суралцаагүй л байна. Ардчилсан хувьсгал хийгсэд өөрсдөө сураад бусдыг суралцуулж цааш улам баяжуулаад явах учиртай. Гэтэл өөрсдөө ардчилалд суралцаагүй байгаа юм.  МАН-ынхан ардчилалд суралцсан гэвэл бүр ч худал. Тэд ардчиллын үнэт зүйлс, явуулж буй бодлогод дандаа садаа болж ирсэн. Одоо ч садаа болсон хэвээр.
 

0 Сэтгэгдэл
Чи муу хорхой энэ гавьяатай буурлыг доромлохгуй шуу, бага хуцаарай! Чи юу байгуулж босгосон юм. Муу нохой!
энэ хоолны идүүр хаанаас гараад ирэв. онд гадагшаа игарахаас нь өмнө хариуцлага тооцно шүү
энэ муу ***** дүгнэдэг хэн бэ. одоо та нар засаг бариад хүмүүсийг үзэл бодлоор нь жинхэнэ ялгаж идэх хоолноос нь хэдэн зуун мянгаар нь салгаж байгаа биз дээ. үүнийг ардчилал гэдэг юм уу. чи муу одоо хэн бэ ***** минь 16 онд чамайг ачнаа дулаан хувцсаа бэлд за
tsogtbaatar ***** ardchilaltaigaa uhej dald or
улсууд ямар их бухимдаж байгааг хар Цогтбаатараа. яагаад гэвэл монгол ***** боол болоход маш ойртож байна. чиний хошногийг нь долоодог дээр байгаа хулгайчууд чинь улс орныг минь ямар болгож байгааг харж байна уу муу бууны нохой минь. тэр хулгайчууддаа ***** нараа гарга гэж хэлээрэй
tuuh ruugee nulimdag hamgiin archaagui judaggui er bol Tsogtbaatar yum bna. Ene olon tumniihee comment-uudiig neg haraarai , chamaig yu gej helj bgaag. Olon tumen hezee ch hudlaa heldeggui yum malaa.
***** emiin aldagdsan sariin temdegnii buzar tsus, hytad gondoomonii tsoorhoigoor goojson Idee beer mini chi muu augaa TSEDEN-BAL daragiin hajuud hen ve????? vu ve????aan hariulaach ha ha ha.
***** emiin aldagdsan sariin temdegnii yalgadas !!!!!!!!!!!hujaa gondoomoni tsoorhoigoor goojson muu beer !!!!!!TSOGT-Doligonogch guai chi augaa Tseden -bal daragiin mini derged yu ve????? hen ve?????? aan muu ***** emiinn muu tsus mini!!!!!!
Монголын төрд дэх хятадын эрлийзүүдийн төлөөлөл болсон хулгайч хуцахаа болиорой.чам шиг муу цоорхой гондомны алдаа ингэж хэлэх болоогүй байх шүү. Муу нусан таглаа чацганы хүүдий чинь ардчилал гэдгээ ч мэдэхгүй дүнхүү царайлсан элий балай ***** байж цэдэнбалыг үнэлж дүгнэх эрх байхгүй байх шүү.
ийм элий балай болчихсон хүнийг сэтгэцийн эмнэлэг эмчлэх хэрэгтэй байх
энэ рилцлагыг уншаад жинхэнэ хүн чанаргүй хүн гэж энэ цогтбаатар шиг хүнийг хэлдэг юм байна гэж ойлголоо
тийм
Чи ОХУ-д үнэгүй суралцсан биз дээ
Чи ОХУ-д үнэгүй суралцсан биз дээ
чи харваас ***** шиг бна новшоо зайл цогтбаатараа
Chi ardchilal gedgee oilgoogui teneg uu?Hoshgiruulj chadahgui bol duugui bai mal mini
Аав Дашнамжилыг нь хэлмэгдүүлсэн болохоор цагаатгаж болохгүй нь ээ дээ тий үү Цогтбаатар аа айн
ардчилсан гээд бгаа энэ нийгэм чинь араатны хуулиар яваад ирлээ. төрийг араатнууд эзэгнэчихлээ.
тийм
ЦЭДЭНБАЛ ГЭЖ ХҮНИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ.ЦЭДЭНПИЛ ГЭДЭГ ХҮН ТӨРСӨН ГАЗАРАА ОРОСОД БЭЛЭГЛЭСЭНИЙГ Л САНАЖ БАЙНА.
baih gazar ni avaacheech ee eniigee eruul uhaantai ni
Chi ardchilsan luivarchin gedgee ***** gaihuul. Amitnii ***** ideed buzar huurnuud ur huuhdeeree tamd unana da
Ardchilsan niig chini arav tavhan hun ard tumnee shulj huvaaj iddeg yum bish. Naad hun chini ta nariig bodohod yu ch iluu ideegui uhee biz de. Luivarchini mini ooroo shorondoo suugaach ...
ЭНЭ МУУ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ЦАРАЙЛСАН АМЬТАН ЗҮГЭЭР ДУУГҮЙ ЦААШАА ХАРААД ДУГИРАГЛААД ЦАГРИГЛААД ХЭВТЭЖ БАЙВАЛ ТААРНА. ЧИ ОДОО ЮУ ЮМ ЧИ МЭДДЭГ ЮМ УУ ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЭД БОДЧИХСОН ДУРАК ВЭ ЁСТОЙ ДУРГҮЙ ХҮРГЭЧИХЛЭЭ БАЙНА ОЛОН ЮМ ДОНГОСЧ БАЙЖ НОХОЙН ОРОМЖИНД СЭРЭВ ДЭЭ
Энэ Цогтбаатарын чинь эцэг албан тушаал горилж мацаад унасан юм. Хүү нь албан тушаалын хэнээтэн, чи Элбэгдорж,З.Энхболд,Сайханбилэг, Бат-үүл нарыг шүүмжилж чадхгүй хульчигар шүү дээ.
ЧИ МУУ МАЛ, ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ХАЖУУД ЮУ ЮМ БЭ?
эиэ нөхөр чинь элий балай юм байна яаж төрийн ажил хийж байсийм бол кккк
АРДЧИЛСАН НИЙГЭМ МААНЬ УРД СОЦ НИЙГМЭЭС ЯГ ЮУГААРАА ИЛУУГ ТА ХЭЛЖ ЧАДАХ УУ
Цэдэнбал, Филатова хоёр УБ-ын хорооллууд, гэрлэх ордон, хүүхдийн парк, Найрамдал зуслан зэргийг барьсан. Харин Цогтбаатар гуай тэдний барьсан байшинд амьдарч, паркаар нь зугаалж, улсын эд хөрөнгийг хувьдаа луйвардаж авахаас өөр юм хийгээгүй биз дээ. Цайрсан дотортой хүүр юмаа
ta unuudur erh barigchidaa shuumjilj chadah uu? taniig dor ni bariad horij shorond hataah bailgui dee ha ha. tedend shaltag oldono.harin tanii yarianaas uzehed tuuhee guivuulj odoogiin erh barigchdad tal zasch buig harahad ta ch hulchgar er bololtoi.
odoo ueiin ugeegui yaduuchuudiin buhel buten armiig ta yu gej heleh ve Tsogtbaatar guai, mun ardchilsan niigmiin mash tsuuhun denduu tasarchihsan oligarhuudiig yu gej heleh ve ta, tegvel ter socialismiin ued buteen bosgoson olon uildver barilguudiig luivardaj avsan tsuuhun luivarchdaa ta yu gej heleh ve? tegej yarival ard tumen yamar ch umchgui helmegdsen yum bish uu
ene tsogtbaatar gj hen be yu ve chi tsedenbal dargin ha ni ch hurehgui hun shde chi mgld yu hisen yum nad hun chinimgliin tusgar togtnoliig avch uldsen yum amnas ni yaj iim ug garj chadaj baa archagui doldoi
***** emiin aldagdsan sariin temdegnii yalgadas !!!!!!!!!!!hujaa gondoomoni tsoorhoigoor goojson muu beer !!!!!!TSOGT-Doligonogch guai chi augaa Tseden -bal daragiin mini derged yu ve????? hen ve?????? aan muu ***** emiinn muu tsus mini!!!!!!
Хамгийн их уншсан