Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

Хятад Монголын хамтарсан " Хятадын орчин үеийн шинэчлэл- Шааньси, Өвөр Монголоор аялахуй" сурвалжлагын баг Longi ногоон эрчим хүчний төвөөр зочиллоо.

Тус компанийн зорилго нь нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгох юм.

Есөн жил дараалан монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгт, 3 жил дараалан модулын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд нэгт жагсаж байна. Мөн дэлхийд хамгийн том, технологийн дэвшилтэт фотоволтайк үйлдвэрлэлийн компани болон хөгжсөнөөс гадна нэг талст цахиурын нарны эрчим хүчний үр ашгийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүч бий болгох зорилгоо улам өргөжүүлэхээр 4000 орчим судлаач ажиллаж байна.

Нарны эрчим хүчийг зөвхөн нэг талаас авдагаас гадна газарт ойсон гэрлийг нөгөө талаасаа авдаг 2 талт нарны самбар, барилга байгууламжийн дээвэр, гадна пасад хийх зориулалттай хавтангуудыг үйлдвэрлэн гаргаж байгааг онцолж байна.

Алдарт " Шувууны үүр" спорт цогцолборын эрчим хүчийг энэ компаний бүтээгдэхүүнээр хийжээ.

Мөн дотоодын болон гадаадын олон байгууламжууд Longi компанитай хамтран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан