Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Ө.Төгөлдөр:Шалгалтын дүн мэдээг ирэх сарын 1-нд нийтэд зарлана
Элсэлтийн ерөнхий шалгалт дуусч, ЕБС төгсөгчид хэдэн оноо авч, ямар их дээд сургуульд элсэх боломжтой болсноо сонсох л үлдээд байна.  Энэ удаагийн шалгалтад 20450 хүүхэд хамрагдах болсон талаарх мэдээллийг БҮТ-ийн мэргэжилтнүүд өмнө нь өгсөн билээ. Тэдний дундаас шалгалтаа амжилттай өгсөн нь, өөрөөр хэлбэл 751-800 оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх юм. Мөн төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүд ЭЕШ-аас 650-750 оноо авсан тохиолдол сургалтын төлбөрөөсөө 70 хувийг хөнгөлүүлэх боломжтой. Ингээд энэ жилийн шалгалт хэрхэн болж өнгөрснийг Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.

-ЭЕШ дуусч Боловсролын үнэлгээний төвийнхний нуруу тэнийж байгаа болов уу. Энэ жилийн хувьд шалгалт ямар болж өнгөрсөн гэж дүгнэж байна вэ?

-Ямар ч гэсэн их ажлын ард гарлаа. Шалгалтаа амжилттай зохион байгууллаа. Алдаа, зөрчилгүй болж өнгөрсөн. Ирэх сарын 1 гэхэд шалгалтын дүн мэдээ нь гарчихна. Үүнээс өмнө шалгалтын материалуудын зөв хариу нь манай сайтад тавигдана. Харин өмнөх оны шалгуулагчдын батламж хуудсыг ирэх сарын 1-5-ны хооронд тарааж дуусгах юм.

-Шалгуулагчид хэр идэвхтэй оролцов?

-Ирц хангалттай байсан гэж бид дүгнэж байгаа. Нийт 20460 шалгуулагч ЭЕШ-д орох байсан. Хувиар нь ярих юм бол 95 орчим нь шалгалтаа өгсөн.

-Хүүхдүүд хэр их хоцорч ирсэн бэ. Жилийн жилд бичиг баримтаа мартсан, гээсэн гэх зөрчил гарах юм?

-Бичиг баримттай холбоотой асуудал жил болгон гардаг. Шинээр шалгалт өгч байгаа хүүхдүүд авчрах ёстой таван төрлийн бичиг баримтынхаа зарим нэгийг нь орхисон гэсэн зөрчил гарсан. Гэхдээ манай Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд цаг тухайд нь асуудлыг нь шийдвэрлээд шалгалтад нь оруулсан байгаа. Мөн хоцролт ч харьцангуй бага байлаа.

-Бүртгүүлсэн хэрнээ шалгалтад огт ороогүй хүүхэд хэд байгаа бол?

-Энэ жил тун цөөхөн шүү.  Гэхдээ зарим хүүхэд огт шаардлагагүй хичээл дээрээ шалгалт өгнө гээд бүртгүүлчихээд ороогүй тохиолдол гарсан. Мөн найзуудыгаа дагаад бүртгүүлчихээд шалгалтаа өгөөгүй хүүхдүүд ч бий. Олон бичиг баримт авчраагүй хүүхдүүдийг шалгалтад нь оруулаагүй. Шалгалтын цагаас олон минут хоцорсныг нь мөн л шалгалтад оруулаагүй байгаа. Ер нь бол шалгалтын сэдэв, даалгавар задарснаас хойш тухайн анги, танхим, байранд гадны хүн нэвтрүүлдэггүй. Тэр бүү хэл хонгилоор ч хүн явуулдаггүй байгаа.

-Энэ жилийн хяналт их сайн байсан гэсэн?


-Металл илрүүлэгч төхөөрөмж ашигласан нь бас их тус дөхөм болсон.

- Зарим төгсөгч өмнө нь бэлтгэж байсан даалгавраас тэс өөр зүйл ирсэн, сэдэв нь хүнд байсан гэж байна.


-Элсэлтийн ерөнхий шалгалт өөрөө уралдаант шалгалт учраас арай хүнд түвшнийх ирдэг юм. Амархан байж болохгүй шүү дээ. Хүүхэд бүрийн хийж чадах зүйлээр шалгалт авах нь утгагүй. Гэхдээ тухайн шалгалт маань хүнддээ хүнд, амархандаа амархан л байгаа. Ер нь, тухайн хүүхдийн бэлтгэлээс шалтгаалдаг.

-Шалгалттай холбоотой гомдол санал хэр их ирж байна вэ. Ийм хүүхдүүд байгаа бол хаана очиж шийдвэрлүүлэх боломжтой билээ?

-Одоогоор манай төвд ирж байгаа гомдол бага байна. Шууд манай Боловсролын үнэлгээний төв дээр ирээд өргөдөл бичих хэрэгтэй. Өргөдөл хүлээн авах комисс байгуулагдсан. Тэр комиссоор асуудал нь шийдвэрлэгдээд бичгээр хариу өгөх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан