Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Оюутны дотуур байр ч 50-230 мянган төгрөгөөр нэмэгджээ
Нийслэлийн хэмжээнд оюутны 43 дотуур байр байдаг бөгөөд  бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-31 хүртэл үргэлжилнэ хэмээн Монголын оюутны холбооноос мэдээллээ.

Харин төлбөрийн хувьд  50 000-230 000 мянган төгрөгөөр нэмэгдэж буй аж. Тодруулбал, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг сургуулийн оюутны байрны төлбөр 50 мянган төгрөгөөр  нэмэгдэж 430-500 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Харин хамгийн өндөр үнэтэй нь  МУИС-ийн дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг буюу 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 320-385 мянган төгрөг болж 65 000 төгрөгөөр өсчээ.

Дашрамд дурдахад оюутнууд дотуур байранд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, 4 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл бүхий бичиг баримтыг бүрдүүлэх  юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан