Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
123 оюутанг ажилд зуучилжээ
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж цагийн ажил хайгчдад зориулсан “PART TIME” сургалтыг амжилттай зохион байгуулж дуусчээ. Энэ удаагийн сургалтад хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нэг, хоёр дугаар курсийн оюутнуудыг түлхүү хамруулсан бөгөөд цагийн ажил хайгчдад зориулсан хувь хүний зохион байгуулалт, бүтээлч хандлага гэсэн сэдвээр Сургалт судалгааны "Полиси" төвийн захирал Г.Эрдэнэгэрэл  сургалт удирдсан байна.

Мөн Менежер карьерын институтын сургагч багш Б.Солонго цагийн ажил хайгчдад ажлын анкет хэрхэн бөглөх, сул талаа хэрхэн давуу тал болгох талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй  оюутнуудад зориулан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээ мэдээллүүд болон цагийн ажлын хөлс, ажил олгогчтой хэрхэн яаж уулзах, ямар ямар төрлийн ажлын байр ихэвчлэн байдаг талаар ярилцаж, зөвлөгөө өгсөн байна. Сургалтын төгсгөлд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулж,  60 гаруй цагийн ажилд 123 оюутныг зуучилжээ.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, сургалт судалгааны "Полиси" төв хамтран “Парт тайм” сургалтыг өнгөрсөн оноос 23 удаа зохион байгуулж 3186 залуусыг хамруулсан байна. Сургалт долоо хоног бүрийн лхагва гарагийн 13.00 цагт Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагддаг юм байна. Тиймээс хичээлийн чөлөөт цагаар цагийн ажил сонирхож байгаа оюутан залуус сургалтад хамрагдаж, ажилд зуучлагдах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан