ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
МУИС хууль ёсны захиралтай болох нь
А.ЦАГААН
МУИС-ийн захирлын албан тушаалд очсон хүмүүс багагүй хэл аманд өртөж, байх суух газраа олж яддаг олон жишээг бид өнгөрсөн жилүүдэд харсан. Хамгийн сүүлд гэхэд л тус сургуулийн захирал байсан А.Галтбаярыг дээд боловсролын шинэчлэл нэрээр багш, эрдэмтдийг ажилгүй болгох нь, сургуулийн төсвөөс хувьдаа идсэн гэх мэтээр гоочилсоор багш нар нь Авлигатай тэмцэх газар хүртэл өгч байв. Тиймдээ ч А.Галтбаяр захирал өөрийн хүсэлтээр ажлаа өгснийг нь сургуулийн багш нартай холбон тайлбарладаг хүмүүс бий. Түүний оронд томилогдсон Р.Бат-Эрдэнэ захирлыг ч хууль журмын дагуу томилогдоогүй гэж ирээд багагүй хэл ам дагуулах болсноор хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд МУИС-ийн Багш нарын холбооноос түүний гаргаж буй шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байсан удаатай. Тухайлбал, төлбөрийн нэмэгдэл, нийгмийн халамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус, МУИС-ийн дүрэмд өдөр тутмын үйл ажиллагааг захирал төлөөлнө гэсэн заалт байдаг талаар ярьж байсан нь саяхан. Мөн энэ асуудалтай холбоотойгоор БСШУЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ш.Булга-Эрдэнэд “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу төсөвт байгууллагын дарга эрхлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах журам үйлчилж буйг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо анхааруулж байв. Мөн томилгооны асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна, иймд МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах үүргийг хүртэл өгсөн билээ. Тэгвэл удтал хүлээлгэсэн МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг БСШУЯ-наас зарлажээ. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн баримт материалыг ирэх сарын 12-нд авахаар болсон бол шалгаруулалтыг 14, 15-нд хийхээр болжээ. Ямартай ч багагүй хэл ам дагуулаад байсан МУИС-ийн захирлын суудал хууль ёсны эзэнтэй болох цаг хугацаа тун удахгүй ирэх нь.

0 Сэтгэгдэл