Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан 225 дугаар цэцэрлэгийнхээ нээлтийг хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн нээлтэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан оролцож хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь бид дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар иргэд Та бүхнээс асуудаг. Тэгэхээр ийм сайхан цэцэрлэг баригдсан нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Мөн энэ цэцэрлэгийг барихад газраа чөлөөлж өгсөн иргэн Б.Тулгаад бас талархлаа илэрхийлье” гэлээ.  Тус цэцэрлэг нь 240 хүүхдийн ортой хэдий ч өнөөдөр 16, 18 дугаар хорооны 0-5 насны 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан