Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Багш нар хуулийн мэдлэгээ сорилоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цагдаагийн II хэлтэстэй хамтран IX-XX хороонд байрлах ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын дунд “Шавийн мэдлэг багшаас” нэртэй хууль эрхзүйн сэдэвт дэвжээ тэмцээнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь дүүргийн 50 жилийн ой, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Архи, тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт зэрэг ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм. Хууль эрхзүйн мэдлэгээ сорих “Шавийн мэдлэг багшаас” нэртэй дэвжээ тэмцээнд долоон сургуулийн багш, ажилчид мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагчдын тэмцээн гэсэн дөрвөн төрөлд хуулийн мэдлэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг хөгжөөн дэмжихээр тухайн сургуулийн сурагчид хүрэлцэн ирсэн нь багш нарынхаа хийж буй дүрийн тоглолт, асуулт хариулт, гэрийн даалгаврын үзүүлбэрээс дээр дурдсан хуулийн талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр олж авч байв. Ингээд эхний байрт 29 дүгээр сургууль шалгарсан бол II байрт “Ажилчин залуучуудын ээлжийн сургууль”, 116 дугаар сургуулиуд орлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан