Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Хүн төрөлхтнийг 213 жил “гашилгасан” бодлогыг монгол математикч есөн жилд боджээ
“Оролдлого сайт оройд нь гарна” гэдэг. Уншигч та 200 гаруй жил ямар ч суут ухаантан хариуг нь гаргаж чадаагүй бодлогыг монгол математикч есөн жилийн турш уйгагүй оролдсоны хүчинд бодож чадсан гэвэл итгэх үү. Италийн математикч Жанфранческо Мальфаттийн 1803 онд томъёолсон бодлогыг МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат оновчлолын онолын аргаар бүрэн шийджээ.

Үе үеийн математикчид янз бүрийн аргаар хариуг нь олох гээд чадаагүй эл тоог 1994 онд ОХУ-ын нэрт математикч В.А.Залгаллер, Г.А.Лось нар хамгийн “сайн шийд” оршин буй мужийг нь геометр болон тригонометрийн аргаар олж тогтоосон гэдэг. Харин Р.Энхбатын хувьд 2006 онд гурвалжинд багтсан хоёр тойргийн тухай нэгэн бодлогыг математикчдынхаа дунд дэвшүүлж, уран гоё бодож хариуг нь гаргасан хүнд сарынхаа цалинг өгөхөөр ам гарсан аж. Тухайн үед эл бодлогыг бодож шагнал авах хүн гараагүй бөгөөд хожим тэрээр энэ бодлогоо “Мальфаттийн” хэмээх алдарт бодлого болохыг “Математикийн аугаа 100 бодлого” номноос олж мэдсэн аж. Улмаар 200 гаруй жил хүн төрөлхтний толгойг “гашилгасан” эл бодлогыг гүдгэр биш оптимизацийн бодлого хэлбэрээр томъёолж, хамгийн ерөнхий тохиолдолд шийдэж чадахаа ойлгож үндсэн ажлынхаа хажуугаар есөн жил “нухаж” байж бодсон аж.

Математикийн онолын хувьд өндөр ач холбогдолтой эл бодлогын хариу тодорхой болсноор асар олон оронгоор хэмжигдэх компьютерийн өгөгдлийг Мальфаттийн бодлого хэлбэрээр томъёолох боломжтой болж байгаа аж. Тэрээр есөн жилийн ажлын үр дүнгээ дэлхийд алдартай “Спрингер” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Journal of global optimization”сэтгүүлд хэвлүүлэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
mundag
Хамгийн их уншсан