Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ
Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай" хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.

Иймд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, 2 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлэхээр болов. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ны сайд шийдвэр гаргах юм
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан