COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Р.Түвшинбат: Дунд, ахлах ангийнхныг амраах гэхээр зовлонтой асуудал их байна
Ойрын өдрүүдэд агаарын температур -27 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа, улирлын чанартай ханиад томуу, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх магадлалтай байгаа талаарх мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан үзэж сурагчдын амралтыг сунгахдаа дунд, ахлах ангийнхныг хамруулаагүй. Гэвч эл асуудал араасаа олон хэл ам дагуулж буй юм. Тодруулбал, ахлах, дунд ангийн сурагчдаа битгий март, биеэр том харагддаг ч гэсэн адилхан хүүхдүүд, бага хугацаанд амраад их даалгавар хийдэг,өвчин нас харгалздаггүй, эрх зөрчлөө гэх мэтээр элдвийн гомдол хэлж байна. Тиймээс дунд, ахлах ангийн сурагчдыг амраах эсэх асуудал яригдаж буй эсэх талаар БСШУЯ-ны холбогдох хүнээс тодруулахад “Нийслэлээс бага ангийг л амраах хүсэлт ирсэн. Дунд, ахлах ангийхныг амраах гэхээр хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орохоос өгсүүлээд олон асуудал байгаа юм билээ” гэсэн тайлбар өгөв. Тиймээс энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас тодрууллаа.
-Бага ангийн сурагчдын амралтын хугацааг сунгасан. Харин дунд ангийнхан хичээллэхээр болсон. Тэдний амрах хугацааг сунгаж болоогүй юм уу?
-Дунд болон ахлах ангийнхан өнөөдрөөс хичээллэнэ. Зөвхөн бага ангийнхныг амраах тушаал шийдвэр гарсан шүү дээ. Дунд, ахлах ангийнхныг амраах гэхээр зовлонтой асуудал их байна. Зургадугаар сард хичээлийг нь долоо хоногоор сунгах хэрэг гарна. Түүнчлэн ахлах ангийнхан улсын хэмжээний шалгалтуудаас гадна элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэгэхээр эдгээр шалгалтдаа бэлтгэх хугацаа байхгүй болчихно.
-Дунд болон ахлах ангийн сурагчид бидэнд ялгавартай хандлаа. Сургуульдаа очихын тулд олон автобус дамждаг гэх зэрэг гомдол хэлж байна?
-Их хүйтэрч ханиад томуу ихэсч магадгүй гэх үүднээс л бага ангийн сурагчдыг амрааж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид цаг агаарын мэдээ авсан. Өнөөдрөөс хүйтний эрч суларч байгаа юм билээ. Тэгэхээр гайгүй байх. Ямар ч гэсэн дунд, ахлах ангийнхны хичээл өнөөдрөөс хэвийн үргэлжилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье.

0 Сэтгэгдэл