ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
МСҮТ-ийн багш нарыг Европын орнуудад сургана
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Герман, Швейцарь, Австри улсын Засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийг амжилттай хэрэгжүүлж буй билээ.
Энэ удаад уг төслийн хүрээнд цахилгаан, механик, барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн багш, сурагчдад зориулан багц сургалтын материал, сурах бичгийг анх удаа герман хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн Барилгын техникийн коллежийн хамт олонд өчигдөр хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээндУИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вүүдли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн удирдагч Юргэн Хартвиг нар оролцсон юм.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үйл ажиллагааг нээж “Дэлхий нийтээр даяарчлагдан шинжлэх ухаан, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн нэвтрүүлэх нь чухал. Тэр дундаа Германы техник технологи, сурах бичиг Европын орнуудаас хамгийн сайн нь. Мөн Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,“Оюутолгой” ХХК-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын зүгээс талархаж байна” хэмээн хэлэв. Уг сурах бичгүүдийг 2014 оны дөрөвдүгээрсараас эхлэн герман хэлнээс орчуулж эхэлжээ. Нийтдээ 88 сурах бичгийн материалыг орчуулсных нь зарим нь ийнхүү манай багш, оюутнуудын хүртээл болж буй юм.
Энэ талаар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманн ярихдаа “Монгол орон нь байгалийн арвин их нөөцтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмал олборлох ажил их эрчимтэй хөгжиж байгаа. Германы зүгээс Монголын залуучуудын хөдөлмөр, ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү түүхэн үйл явдалд оролцож байгаа маань нэр төрийн хэрэг.Манай улсын хийж буй ажлын эцсийн зорилго нь гурван талт түншлэлийн зарчмыг төрийн, хувийн, донор байгууллагуудын хүрээнд баримтлан ажиллах явдал юм” гэв.
Харин “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн орчуулагч Г.Давааням “Уг төслийн дагуу барилгын чиглэлээр таван ном орчуулсан. Дөрвийг нь багш, сурагчдад зориулан хэвлэсэн. Үлдсэн нэг нь ашигт малталын салбарын нэр томъёоны ном байгаа.Герман номны нэг онцлог нь хариултуудыг нь тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, багш нар өөр өөрсдийнхөөрөө хариулт хэлэхгүй номын дагуу хариулна гэсэн үг” гэв. Энэхүү төслийн хүрээнд таван урт хугацааны, 42 богино хугацааны сургалт явуулахаас гадна Европын орнуудад техник мэргэжлийн багш, ажилтан 560 гаруй хүнийг сургахаар болсон байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Герман, Швейцарь, Австри улсын Засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийг амжилттай хэрэгжүүлж буй билээ. Энэ удаад уг төслийн хүрээнд цахилгаан, механик, барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн багш, сурагчдад зориулан багц сургалтын материал, сурах бичгийг анх удаа герман хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн Барилгын техникийн коллежийн хамт олонд өчигдөр хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээндУИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вүүдли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн удирдагч Юргэн Хартвиг нар оролцсон юм.

0 Сэтгэгдэл