ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Элсэлтийн шалгалтад сонсч ойлгох даалгавар нэмэгдлээ
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өчигдөр өглөө 09:00 цагт орон даяар эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 36207 хүүхэд 12 дугаар анги төгсч байна. Энэ жилийн хувьд босго оноо нэмэгдээгүй 400 хэвээр байгаа бол ЭЕШ-ын хураамж ч өнгөрсөн жилийнхтэй адил байна. Тодруулбал, шалгуулагч бүртгэлийн хураамжийн 5800 төгрөг, батламж хуудасны 700 нийт 6500 төгрөгийг Боловсролын үнэлгээний төвийн дансанд байршуулснаар шалгалт өгөх эрхтэй болно.
Түүнчлэн 2014 оноос авч эхэлсэн монгол хэл, бичгийн шалгалтыг журмын дагуу хамгийн эхлээд буюу зургадугаар сарын 15-нд авах бол бусад шалгалт 17-ноос өгөх ёстой.
ЭЕШ өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.
Харин энэ оны төгсөгчид сургуулийнхаа харьяа ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх юм. Өмнөх онд төгссөн бол дурын аймаг, хот, дүүргийн ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх боломжтой аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх тул холбогдох бичиг баримтыг цахим бүртгэл явах хугацаандаа амжиж Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх ёстой юм байна.
ЭЕШ зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт оржээ. Тухайлбал, Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь монгол бичгийн даалгавар байхаар тогтсон бол монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсч ойлгох чадварыг сорих даалгаврууд нэмэгджээ. Ингэснээр шалгуулагчдын хэлний мэдлэгийн төвшинг илүү бодитой үнэлэх боломж нээгдэж байгаа хэмээн холбогдох мэргэжилтнүүд онцлов. Мөн БСШУЯ-ны статистик дүн мэдээнд үндэслэн энэ жилийн төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын цахим бүртгэлийн программд регистрийн дугаараар нь оруулсан байна. Шалгуулагчид регистрийн дугаараараа нэвтрэн хувийн мэдээллээ нягталснаар бүртгэлийг цааш үргэлжлүүлэх юм.
Бүртгэлийн хуудас, суудлын дугаар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг болон цахим үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг гэсэн дөрвөн материалыг бүрдүүлэх ёстой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
Иймээс зарласан хугацаандаа амжиж бүртгүүлэхийг БҮТ-ийн захирал Г.Аззаяа анхаарууллаа.
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өчигдөр өглөө 09:00 цагт орон даяар эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 36207 хүүхэд 12 дугаар анги төгсч байна. Энэ жилийн хувьд босго оноо нэмэгдээгүй 400 хэвээр байгаа бол ЭЕШ-ын хураамж ч өнгөрсөн жилийнхтэй адил байна. Тодруулбал, шалгуулагч бүртгэлийн хураамжийн 5800 төгрөг, батламж хуудасны 700 нийт 6500 төгрөгийг Боловсролын үнэлгээний төвийн дансанд байршуулснаар шалгалт өгөх эрхтэй болно.Түүнчлэн 2014 оноос авч эхэлсэн монгол хэл, бичгийн шалгалтыг журмын дагуу хамгийн эхлээд буюу зургадугаар сарын 15-нд авах бол бусад шалгалт 17-ноос өгөх ёстой.

0 Сэтгэгдэл