Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Япон дахь судалгааны төвд судлаачдыг илгээх боломжтой болжээ

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулуун нар өнгөрсөн сард Япон улсын Осака хотын Үндэсний Угсаатны музей дээр зохион байгуулагдсан “Зүүн хойд Азийн судалгааны төслийн уулзалт”-д оролцсон билээ. Тус хурлын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Японы Хүмүүнлэгийн Үндэсний Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Нарифүми Тачиматотай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэхүү гэрээний үндсэн дээр Осака Үндэсний музей дээр “Зүүн хойд Азийн бүс нутгийн судалгааны оффис”-ыг нээсэн бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газрын оффисыг Түүх, Археологийн хүрээлэн дээр энэ оны долдугаар сарын 29-ний өдөр нээхээр болсон байна. Гэрээ байгуулах ёслолд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа консул Ч.Куланда нар байлцсан аж.
Тус Үндэсний хүрээлэн нь дотроо Осака Үндэсний угсаатны музей, Японы хэл шинжлэлийн хүрээлэн, Киотогийн байгаль, хүмүүнлэгийн хүрээлэн зэрэг хэд хэдэн томоохон музей, хүрээлэнг багтаан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус гэрээг байгуулснаар ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын хүрээлэнгүүд бүс нутгийн хамтарсан судалгаанд оролцох бөгөөд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ хамтран урт хугацааны төсөл эхлүүлж байгаа юм. Мөн Япон дахь судалгааны төвд зочин судлаачдыг илгээх боломж нээгдэж буй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан