ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Элсэгчдийг наймдугаар сард бүртгэх нь
А.АКЭРКЭ
Ерөнхий боловсролын сургуулиуд элсэгчдээ тав болон наймдугаар сард бүртгэдэг байсан билээ. Энэ дагуу ирэх намар сургуульд орох элсэгчдээ энэ сард бүртгэнэ гэж байсан ч Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар товд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Элсэлт зохион байгуулахтай холбогдуулж гарсан тушаалд НБГ-ын Удирдлагын зөвлөлийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрээр 2016 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд элсэгчдээ бүртгэнэ гэжээ. Түүнчлэн элсэлтийг эцэг, эх асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн гомдлыг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн комиссын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудад үүрэг болгосон байна. Мөн элсэлтийг чанартай зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажилласан дүн мэдээгээ есдүгээр сарын 10-ны дотор танилцуулахыг үүрэгджээ. Гэвч энэхүү хугацааг эцэг, эхчүүд тийм ч тааламжтайгаар хүлээж авахгүй байна. Учир нь, хэдэн хүүхэд элсэх тодорхой тоо байхгүй учир анги хуваарилалт хийхэд хүндрэлтэй, шилжиж ирэх хүүхдүүдийг бүртгэнэ гээд араасаа олон асуудал дагуулна гэж үзэж буй юм. Тиймээс товд дахин өөрчлөлт орох эсэхийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Р.Түвшинбатаас тодруулахад “Мягмар гарагт манай газрын дарга нар хэвлэлийн хурал хийхээр болсон. Энэ хурлаар элсэлт болоод төгсөлтийн Эрдмийн баяртай холбоотой мэдээллүүд өгнө. Ямар ч гэсэн элслэтийг наймдугаар сард хийх нь зүйтэй юм байна гээд Удирдлагын зөвлөлийн хурлаараа шийдсэн ч эцсийн тушаал гараагүй байна. Товыг дахиж өөрчлөхгүй л болов уу” гэсэн мэдээлэл өгөв.
Мөн дээрх хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэн баталжээ. Ингэхдээ тухайн дүүргийн хоороодод шинээр баригдаж ашиглалтад оруулсан барилгуудыг багтаасан байна. Энэхүү хамран сургах тойргийн шинэчилсэн хувилбарыг Нийслэлийн Боловсролын газрын сайтаас харах боломжтой юм.
Ерөнхий боловсролын сургуулиуд элсэгчдээ тав болон наймдугаар сард бүртгэдэг байсан билээ. Энэ дагуу ирэх намар сургуульд орох элсэгчдээ энэ сард бүртгэнэ гэж байсан ч Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар товд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Элсэлт зохион байгуулахтай холбогдуулж гарсан тушаалд НБГ-ын Удирдлагын зөвлөлийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрээр 2016 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд элсэгчдээ бүртгэнэ гэжээ. Түүнчлэн элсэлтийг эцэг, эх асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн гомдлыг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн комиссын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудад үүрэг болгосон байна. Мөн элсэлтийг чанартай зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажилласан дүн мэдээгээ есдүгээр сарын 10-ны дотор танилцуулахыг үүрэгджээ. Гэвч энэхүү хугацааг эцэг, эхчүүд тийм ч тааламжтайгаар хүлээж авахгүй байна. Учир нь, хэдэн хүүхэд элсэх тодорхой тоо байхгүй учир анги хуваарилалт хийхэд хүндрэлтэй, шилжиж ирэх хүүхдүүдийг бүртгэнэ гээд араасаа олон асуудал дагуулна гэж үзэж буй юм. Тиймээс товд дахин өөрчлөлт орох эсэхийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Р.Түвшинбатаас тодруулахад “Мягмар гарагт манай газрын дарга нар хэвлэлийн хурал хийхээр болсон. Энэ хурлаар элсэлт болоод төгсөлтийн Эрдмийн баяртай холбоотой мэдээллүүд өгнө. Ямар ч гэсэн элслэтийг наймдугаар сард хийх нь зүйтэй юм байна гээд Удирдлагын зөвлөлийн хурлаараа шийдсэн ч эцсийн тушаал гараагүй байна. Товыг дахиж өөрчлөхгүй л болов уу” гэсэн мэдээлэл өгөв. Мөн дээрх хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэн баталжээ. Ингэхдээ тухайн дүүргийн хоороодод шинээр баригдаж ашиглалтад оруулсан барилгуудыг багтаасан байна. Энэхүү хамран сургах тойргийн шинэчилсэн хувилбарыг Нийслэлийн Боловсролын газрын сайтаас харах боломжтой юм.
0 Сэтгэгдэл























