Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас амрагчдаа хүлээн авна
Хүүхэд багачуудын зуны амралт хаяанд ирж, зуслангууд амрагчдаа хүлээн авахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Энэ сарын 7, 8-нд буюу амралтын өдрүүдэд зуслангууд нээлтээ хийхээр болсон байна.

Энэ жил нийслэлд хүүхдийн 24 зуслан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан төдийгүй ирэх сарын 8-наас амрагчдаа хүлээн авах нь. Өнгөрсөн онд улаанбурхан өвчний дэгдэлт их байсантай холбоотойгоор зуслангууд зургадугаар сарын 20-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг өвчинтэй холбоотойгоор зургадугаар сарын 8-ны товыг өөрчлөх тушаал, шийдвэр нийслэлийн удирдлагуудаас ирүүлээгүй аж.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар(НХГБХГ), Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг зуслангуудад хяналт тавьж, зөвлөн тусалдаг. Халдварт өвчний тархалт их байгаа энэ үед хэрхэн анхаарч ажиллах талаар НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс тодруулахад “Халдварт төдийгүй алив өвчнөөс урьдчилан сэргийлэх байдлаар Нийслэлийн Эрүүл мэндийн, Мэргэжлийн хяналтын газраас зуслангийн эмч, тогооч нарт эрүүл ахуйн сургалт явуулдаг. Сургалт энэ сарын сүүлээр болно. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан зуслангуудын эмч, тогооч нарыг хамруулна” гэдэг мэдээллийг өгөв.
Нэмж дуулгахад, зуслангуудын нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг байх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан