COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад үдийн хоол олгох шаардлагатай”
Б.БИЛГҮҮН
УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Оюун өргөн мэдүүллээ.
Улсын хэмжээнд зургаан тусгай сургуульд нийт 1574 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд эдгээр сургуулиуд нь бүгд нийслэл хотод байрладаг. Хөдөө орон нутагт мэргэжлийн тусгай сургууль байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд орон нутгаас хотод шилжин ирж хүүхдээ тусгай сургуульд суралцуулдаг юм. Мөн тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдрал ядуу, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай нэмэлт асаргаа, сувилгаа, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь тэдний эрүүл мэнд, бие эрхтний хөгжлийг дэмжин, бэрхшээлийг нь даамжруулахгүй байхад чухал нөлөөтэй байдаг. Иймд 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэж нэмж тусгасан юм. Энэ заалт нь тусгай сургуулиуд болон тусгай сургуульд хүүхдүүдээ суралцуулдаг эцэг эхчүүдийн талархлыг хүлээж, амжилттай хэрэгжиж байсан талаар С.Оюун гишүүн танилцууллаа.
Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тусгай сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид үдийн хоол олгох асуудлыг нэмж тусгах шаардлагатай хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Одоогийн байдлаар нийт ерөнхий боловсролын зургаан тусгай сургуулийн 1574 сурагчийн өдрийн цайны мөнгө болох өдөрт 600 төгрөгөөр тооцоход нэг хичээлийн жилд 187 сая төгрөг бөгөөд 2015-2016 оны төсөвт тусгагдсан хэрэгжиж байсан арга хэмжээ юм. Харин уг хуулиар зохицуулагдахгүй тохиолдолд 2016-2017 оны хичээлийн жилээс эдгээр сурагчдын үдийн хоолны зардал хасагдах бөгөөд хуулийн зохицуулалтгүй болох юм.
Хуулийн төсөлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл” гэсэн 15 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэсэн хэсгийг мөн Засгийн газрын санал болох 10 дугаар зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.”, 16 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багш болон цэцэрлэгийн эмч, багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр нэмэгдэл олгоно.” гэж нэмэхээр тусгажээ.

0 Сэтгэгдэл