Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Улаанбаатар, Эрээн хотууд боловсролын салбарт хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Эрээн хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уул “Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт нь Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал гүүр холбоос болж, олон улсад нөлөөлөх хүч нь тасралгүй дээшилсээр байна. Монгол Улс идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэлээ. Мөн тэрээр Эрээн, Улаанбаатар хоттой боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “Улаанбаатар, Эрээн хотуудын эртний найрсаг харилцаа үргэлжилж байгаад талархалтай байна. Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжих болно. Эрээн хотын "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт нь олон талын ач холбогдол бүхий олон улсын чуулга уулзалт болж чадсанд баяртай байгаагаа илэрхийлье.  Нийслэл, Эрээн хоттой боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой. Боловсролын яам, салбар хариуцсан хүмүүстэй зөвшилцөж, ямар байдлаар хамтран ажиллахаа тодорхой болгох хэрэгтэй” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан