Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана

 Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан. Мөн эргүүлүүдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан