Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг ил тод мэдээлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан