Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Оюутнууд энэ сарын 06-наас өмнө цахим картаа захиална
Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран өнөөдөр оюутнуудын хөнгөлттэй зорчих цахим төлбөрийн картын тухай мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр хэлэхдээ, “2016-2017 оны хичээлийн жилд НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд цахим төлбөрийн картыг олгоно. Шинээр захиалах болон сунгалт хийлгэх хүсэлтийг оюутнуудаас энэ сарын 06-ныг хүртэл сургуулиудад хүлээн авч, 12-18-ны өдрүүдэд тухай сургуулиар дамжуулан тараах юм” гэв.

Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиалах юм. Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн их, дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежиудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олгох юм.

Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт авсан 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Цуглуулсан картыг жагсаалтаар баталгаажуулан их, дээд сургуулиуд Улаанбаатар смарт компанид, МСҮТ, коллежиуд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалтаа хийлгэх юм.

Цахим төлбөрийн карт шинээр авах хураамж 3600, сунгалт хийлгэх бол 1000 төгрөгийн үнэтэй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан