ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сурах бичгээ нэг цэгээс худалдан аваарай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ хичээлийн жилд сурах бичиг борлуулах зөвшөөрөл бүхий есөн компанийн нэрийг зарласан. Эдгээр компани сурах бичгээ дунджаар 2720 төгрөгөөр худалдаж байна.
Бүх ангийн сурах бичгийг нэг цэг буюу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн нэг давхарт худалдаална. Номын худалдааг энэ сарын 27-ноос аравдугаар сарын 1 хүртэл ажиллуулна. Засгийн газраас баталсан журмын дагуу I-V ангийн сурагчдын ашиглах сурах бичгийг төр үнэгүй хангана. Харин VI-XII ангид 40 хүртэлх хувийг төр хэвлэн түгээдэг. Ингэхдээ жил бүр нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэдэг юм. Энэ нь 10-15 хувь байдаг бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг. Зорилтот бүлэгт амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, нэг айлын гурав болон түүнээс дээш хүүхэд ЕБС-д сурч байгаа бол, бүтэн болон хагас өнчин хүүхэд хамрагдах заалттай. Дээрх заалтыг хангасан хүүхэд номын сангаар дамжуулан авч хэрэглээд, хичээл дууссаны дараа эргүүлэн өгнө. Тэгэхээр VI-XII ангийн сурагчдын 50-60 орчим хувь нь сурах бичгээ худалдан авна. VI-XII ангийн нийт зуугаад нэрийн сурах бичиг байдаг. Нэг ангид дээд тал нь 17 сурах бичиг, доод тал нь найман сурах бичиг хэрэглэдэг. Тиймээс эцэг эхчүүд эдгээр заалтыг харгалзан үзэж, нэг цэгийн үйлчилгээнээс хэрэгцээтэй номоо худалдан аваарай.

0 Сэтгэгдэл