Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
МАН-ынхан “Шашин, төрийг хослуулан” барьж, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох уу
Энэ жилийн эхний долоон сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын нийт бүрдүүлэлт 82.2 хувьтай байгаа бол зарлага 91 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингэснээр төсвийн тэнцэл хоёр орчим их наяд төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 8.1 хувьд хүрсэн.

Тэгвэл оны эцэс гэхэд алдагдал 5.1 их наяд төгрөгт хүрэх тооцоо байгаа юм. Энэ нь МАН-ын сонгуулийн амлалтаа хойшлуулах үндсэн шалтгаан болж байгаа бөгөөд эхний ээлжинд “улс орныг дефольт зарлахгүй байхад анхаарч ажиллана” гэх мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. Ингээд тэвчиж болох зардал, нэмж болох татвар зэргийг судалж, УИХ дахь байнгын хороод төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байна. Харин татвар нэмж, цалин хасах нь нийгмээс дэмжлэг хүлээхгүй байгаатай холбогдуулан энэ долоо хоногийн эхээр хуралдаж эхэлсэн байнгын хороод цалин хасах Засгийн газрын бодлогоос ухарч, цалин хөлсийг төсөвт хэвээр үлдээх саналыг дэмжлээ.
65-ын бүлэг Засгийн газрын цалин хөлстэй холбоотой төслүүдийг дэмжихгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдаанаар ч байнгын хорооны саналуудыг дэмжих бололтой байна.Харин Засгийн газар тэвчиж болох зардалдаа Хамтын тэтгэврийн хуулийг оруулжээ. Энэ хуулийг хүчингүй болгож, төсөвт 50-60 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах урьдчилсан тооцоо байгаа талаар өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн юм. Гэвч, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулах үндсэн шаардлага нь эдийн засгийн тооцоо судалгаа гэхээс илүүтэй, шашин шүтлэгтэй хамаатай болж таарав. Түүний тайлбарлаж буйгаар бол хөгшид Сангийн яам руу залгаж өөд болоочийн өмнөөс тэтгэврийг нь авах хүсэлгүй байгаагаа хэлсээр байгаа гэнэ. Тиймээс Сангийн яам хуулийг хүчингүй болгох төсөл боловсруулах гэж байгаа аж.

Харин төсөв мөнгө хэлэлцэх үеэр Сангийн сайд иймэрхүү хачирхалтай зүйлс хэлснийг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд харин ч иргэд Хамтын тэтгэврийн хуулийн хэрэгжих хугацааг хүлээж байгаа гэх эсрэг мэдээлэл өглөө. Энэ хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд баталсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан юм. Хэрэв хууль хэрэгжиж эхэлбэл, Нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгох байв. Харамсалтай нь, “шашин төрийг хослуулан баригч”-даас болж, олон жил хүлээгдэж батлагдсан хууль үйлчлэхгүй байх магадлалтай боллоо.
Уг нь, Монгол Улсын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллого хамгийн сүүлд 2010 онд явагдсан тул тухайн үеийн тоонд үндэслэн тэтгэвэр өвөлж авах боломжтой иргэдийн тоог гаргасан байдаг. Энэ судалгаанаас харахад, тэтгэврийг өвлүүлэхэд хамаарах нийт 104897 гэр бүл 2010 оны тооллогоор байсан юм. Үүнээс эрэгтэй 20620, эмэгтэй 84277 байгаа юм байна. Харин нийт 104897 гэр бүлээс 15-аас дээш жил хамтран амьдарсан гэр бүл хэд байгааг нарийвчлан гаргаж, тэдэнд хууль үйлчилж эхлэх учиртай байлаа. Мөн энэ хуулийг эдийн засаг хүнд байгаа тул халамжийн бодлогоо зогсоож байна гэдэг талаас нь тайлбарлах нь өрөөсгөл ойлголт. Өөрөөр бол, Хамтын тэтгэврийн хууль нь халамжийн хууль биш юм. Учир нь, хуулийг баталсан өмнөх парламентын гишүүд “Иргэн насаараа ажил хийгээд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мөнгөө авах гэж буй асуудал. Зарим оронд тэтгэвэрт гарах өдөр нь “Та тэтгэврээ бөөнөөр нь авах уу хэсэгчилж авах уу” гэж асуудаг. Манайд бол насаараа хүнд ажил хийчихээд тэтгэврийнхээ үр шимийг хүртэж чадахгүй тохиолдол их. Нас барсан тохиолдолд гэр бүл нь бас хохирч үлддэг. Тиймээс энэ бол халамжийн хууль биш” гэж дүгнэсэн байдаг.
Мөн олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёрын нэг нь нас барсны дараа үлдэж байгаа гэр бүлийн гишүүн нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгааг статистик судалгаагаар баталсан байдаг байна. Үүнээс болж өрхийн амьжиргааны төвшин, хэрэглээ буурч, үлдсэн гэр бүлийн гишүүн ганцаардаж сэтгэл санааны уналтад орох сөрөг нөлөө илэрдэг аж. Тиймээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталснаар нийгмийн энэхүү эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж үзсэн байдаг.
Одоогоор манай улсын тэтгэврийн тогтолцоо л сулдаа орох бөгөөд олон улс тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж, аль болох бүх тэтгэврийг нь хөгшдөд өгөх бодлого баримталдаг байна. Жишээ нь, хойд хөрш тэтгэврийн шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хуримтлагдаж байгаа мөнгөн дүнгийн мэдээллийг тухайн иргэнд “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар илгээдэг байна. Мөн тэтгэвэр тогтоолгох наснаасаа өмнө нас барсан бол түүний нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг юм байна. Мөн Швед улс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журамтай. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалын хэсгийн үлдэгдлийг өвлүүлэхдээ тухайн нас барсан даатгуулагчтай нас чацуу, тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тарааж хуваарилдаг байна. Үүн шиг олон улс насаараа шимтгэл төлсөн иргэдэд буцаан мөнгийг нь өгдөг юм. АНУ гэхэд Тэтгэвэр хамгаалах тухай хуулиараа эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг нь шууд өвлүүлэн өгөх ёстой байдаг байна. Харин манай улс өнгөрсөн жил тэтгэврийн тогтолцоондоо томоохон алхам хийж, дээрх улсууд шиг тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж чадсан ч Сангийн яаманд олноор очиж байгаа гэх гомдлын дагуу ухралт хийх бололтой.
Сангийн сайд энэ талаар хэлэхдээ “Энэ хууль их шүүмжлэл дагуулж байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй тул “Талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс “би энэ тэтгэврийг авмааргүй байна” гэсэн санал Сангийн яаманд ирж байгаа” гэсэн юм. Үүний зэрэгцээ, МАН-ын мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт багтаж буй Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн тариаланч, малчдадаа зориулж лус аргадуулахаар 1500 гаруй ламаар ном хуруулсан гэдгийг Монголын үр тариа эрхлэгчийн “Газар тариалан” холбооноос мэдээлсэн байдаг.
Түүнчлэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа “18 нас хүртлээ хүүхдийн мөнгө авна. Оюутан болоод сургалтын тэтгэлэг, хөнгөлөлт эдэлнэ. Оюутан болсон цагаасаа эхлээд сүүлийн хэдэн жил бол 70 мянган төгрөг авлаа. Автобусны мөнгөн дээр хөнгөлөлт үзүүлдэг байлаа. Хүнтэй суугаад тусдаа гарахдаа дахиад улсаас татаас авах байдлаар байрны зээл авч байна” хэмээн халамжийг хавтгайрсан гэж дүгнэсэн байгаагаа хэвлэлд ярьжээ. Монгол хүн төрснөөсөө эхлээд төрийн халамжаар өлгийдүүлж, халамж авсаар байдаг юм шиг ярьж. Хэдийгээр улс орны төсөв тав гаруй их наядаар тасрах цочирдом тоо байгаа ч энэ нь сонгуульд ялсан амлалтаасаа бүрэн ухарч, татвар нэмэх шалтгаан болох учиргүй. Дээрээс нь, “Хүнтэй суугаад тусдаа гарахдаа дахиад улсаас татаас авах байдлаар байрны зээл авч байна” гэх дэд сайдын үг олон гэр бүлийг гонсойлгох бодит шалтгаан болсон юм. Учир нь, ипотекийн зээлийг улсаас авч буй татаас гэж үзэх нь зохимжгүй. Улс ч аль болох хөнгөлөлт үзүүлж, иргэдээ орон сууцанд амьдруулах бодлого баримталдаг байх ёстой.
Гэтэл улсын эрдэнэсийн авдрыг барилцаж буй Х.Булгантуяа ипотекийн зээлийг халамж мэтээр ярьжээ. Адаглаад иргэд зээлээ өөрсдөө төлж, бараг хоёр дахин их мөнгө эргүүлэн төлдөг гэдгийг тэрээр мэдсэнгүй юу. Ямартай ч, МАН-д мэргэжлийн Засгийн газар байгуулах мөрийн хөтөлбөр бий. Гэвч, гүйцэтгэх засаглалын сайд нар сүсэг бишрэл ярьж, эсвэл ипотекийн зээлийг “эсэргүүцэж”, хур бороог хүртэл “ном”-ын шидээр дарах гэж оролдсоор явна.

0 Сэтгэгдэл