Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Мартагдсан мөрийн хөтөлбөр
Улс төрийн намын туйлын зорилго засгийн эрхийг атгаж, төрийн бодлого тодорхойлон дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх. 2000 оноос хойш нэг нам дангаар засаг бүрдүүлэх боломж олдоогүй учир хамтарч, эвсч явсаар өнөө жилтэй золгосон.

 Ямар ч мэргэн бөө тааж таамаглаагүй үр дүн сонгуулиар гарч парламентын 76 суудлын 65 нь нэг намын мэдэлд очив. Мэдээж хэнтэй ч хамтрах шаардлага байхгүй тул нэг намын Засгийн газар байгуулан ажиллаж эхлээд яг хоёр сар болж байна. Гэвч Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотгол намынхаа бодлоготой зөрөлдөж, мөрийн хөтөлбөрөөс зөрж буй талаар шүүмжлэл хөвөрч эхлэв. Хаалттай хуралдааных нь ил болсон ярианд УИХ-ын гишүүд энэ талаар багагүй сануулсан харагдана. Шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх ёстой гэж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлж. Тэгтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхэд дэндүү их зардал гараад, дээр нь иргэдээс санал их ирээд байгаа учир гэж тайлбарлаж сууна. “Монголчууд сүсэг бишрэлтэй хүмүүс болохоор нас барсан нэгнийхээ тэтгэврийг авахгүй гэдэг санал Сангийн яаманд их ирүүлээд байгаа” гэж Сангийн сайдын амнаас гарчихав.

Хэдхэн сарын өмнө сөрөг хүчин байхдаа МАН-ынхны хамгийн их хэлдэг ишлэл нь “Иргэд ядуу байна. Тал талх худалдаж авч байна” гэж байсансан. Харин одоо тэтгэврээ өвлүүлэх боломжоос татгалзаж, мөнгө авахгүй гэтлээ амьдрал нь сайжирсан бололтой. Тэгэхээр эдийн засгийн хямралыг удахгүй гэтлэн давахаар болтлоо эрс сайн үр дүн үзүүлжээ гэдэг дүгнэлт гарч таарах нь.
Мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэх боломж бололцоо Ардын намынханд хангалттай бүрдсэнийг нэхэн сануулмаар байна. Тэгвэл 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх боломжтой гэх мөрийн хөтөлбөрт юу гэж тусгасан бэ сөхөж харъя. Нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь доод хэмжээ буюу 195-230 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг, 80 хувь нь тэтгэврийн зээлтэй гэж ярьж, хэлж, бичиж байв. Харж хандах хүнгүй ахмадууд бүр ч илүү тарчиг амьдарч байгаа тухай мөрийн хөтөлбөртөө дурдсан. Ингээд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ, зөрүүг арилгана гэж мөрийн хөтөлбөртөө дурайтал бичжээ.

Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжэхгүй бол 53-60 тэрбум төгрөг төсвөөс хэмнэж байгаа гэх. Түүнээс гадна хүүхдийн 20 мянган төгрөг Хүний хөг­жил сангаас 178,9 тэрбум төгрөг олгохоос 93,5 хувь буюу 143,3 тэрбум төгрөг олгосон тухай тайлан мэдээлэл гаргаж. Саяхан болтол арилжааны банкууд долдугаар сараас хойш хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй гэсэн тайлбар хэлж байсан. Зөвхөн зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө өгнө гэдгээ эрх баригчид зарлаад буй. Хэдхэн сарын өмнө л тэд хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэх хатуу шүүмжлэл хэлж байгаагүй бил үү. МАН-ын бүлэг 26 гишүүнтэй байхдаа унааны зардлаасаа татгалзах уриалга гаргасан. Нэг сарын унааны зардал 500 мянган төгрөгөө  бүгд л хасуулахад бэлэн гэж хэл-ж байл уу. 26 гишүүний унааны зардал гэж сардаа 13 сая төгрөг хэмнэх боломжтойг ярьсан хэвлэлийн мэдээ нь хуучраагүй байгаа. Тэгвэл энэ уриалгаа одоо хэрэгжүүлбэл бүр ч илүү хэмнэлт гарч таарна. Сардаа 32,5 сая төгрөгийн хэмнэлт хийнэ гэсэн үг. 

Мөрийн хөтөлбөртөө ч гэсэн хүүхдийн мөнгийг олгоно хэмээн амлалт өгснийг дахин нэг сануулъя. “1.1.11-т Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно” гэснийг МАН-ынхан мартсан бол сануулъя. Хүүхдээ хардаг эхчүүдийг дэмжиж цалинтай болгоно, бүх хүүхдийг хоцроохгүй цэцэрлэгт хамруулна гэх мэтээр сайхан амлалтууд өгсөн билээ. Харин харамсалтай нь цэцэрлэгийн хүртээмжийг бодож тооцож байж батлуулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн зардлаас танах тухай ярьж эхэлсэн. 2016 онд холбогдох журам стандартыг тогтоох, сургалт явуулах, ажиллагсдыг бэлтгэх, зөвшөөрөл олгох, бэлтгэл ажилд нийт 10,6 тэрбум төгрөг баталж. Одоогийн байдлаар 746,1 сая төгрөг зарцуулсан учир 4 тэрбум 906,2 сая төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголдоо тусгасан. Цаашид үйлчлэлийг нь хойшлуулахаар хуулийн төсөл оруулж ирсэн нь мөн шүүмжлэлээс бултаж чадаагүй. Мөрийн хөтөлбөртөө МАН “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах амлалт өгчээ.

“Цалин хасах” гэдэг үгийг өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан үзэн ядаж ирсэн. Харин гурван сарын өмнөөс гэнэт бодлоо өөрчилж, төрийн албан хаагчдын цалин, бүтцийн өөрчлөлтөд орж ажилгүйдлийн тэтгэмж авах мөнгөний хэмжээг ч хагаслах шаардлагатай гэтлээ санаа нь хувирч, хөлбөрчээ. 2016 оны төсөв батлах хэлэлцүүлгийн үеэр тэдэнд бүх зүйл боломж, бололцоотой, гарц ойрхон харагдаад байсан нь лавтай. Сэв хийтэл эдийн засгаа сэргээчих боломж харагдсан байхыг ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь, одоогийн нөхцөл байдалд тэр оновчтой гарц, мэргэн гаргалгаа нь ч үгүй болсон аж. “Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж Төрийн албан хаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна” гэж мөрийн хөтөлбөрийнхөө 4.2.10-т тусгасан байна билээ. Төрийн байгууллагуудын давхардлыг арилгаж, цомхон оновчтой бүтэцтэй болгох тухай бичихээ тэд мартаагүй. Харин 2012 онд Газрын алба, Өмчийн харилцааны газар гэж хоёр байгууллагыг нэгтгэж нийлүүлснийг өнөөдөр буцаан салгахаар дүүрэг бүрт хөл толгойгүй бужигнаад эхэлчихсэн амлалтаас нь эсрэг жишээ бийг дуулгая. Нэг байгууллага нэг даргатай байсан бол одоо хоёр сандал ширээ нэмэгдэх нь хэмнэлт юм байлгүй.    

Төсвийн тодотгол нь өөрсдийгөө боомилсон олс болоод буйг Ардын намын гишүүд эхнээсээ хүлээн зөвшөөрч. Хамгийн харамсалтай нь элгээрээ мөлхсөн эдийн засгийг ингэж сэргээдэг юм, үзүүлээд өгье гэж гарч ирсэн эрх баригчдын ой санамж өдөр өдрөөр богиносч, сарниад, устаад байх шиг. Алдаагаа засах гэж төсвийн тодотголоо хэдэн янзаар өөрчилж, будилсаар байгааг нь сөрөг хүчний гишүүд шүүмжилсэн. “Төрийн байгууллагын гүйцэтгэх ажилтнууд дээрээс өгсөн чиглэлийн дагуу төсвийн тодотголыг янз бүрээр өөрчилж болохгүй. Дөрвөн сарын тодотголыг хийхийн тулд эдийн засгийн агшилт руу чиглэсэн, Монголын эдийн засгийг асар том эрсдэлд оруулсан, зөвхөн төсөвт тулгуурлаж татварын реформ хийх социалист төлөвлөлтийг  баримталж байна. Сангийн яамныхан одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу төсвийн тодотголоо боловсруулж оруулж ирэх нь зүйтэй” хэмээн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат алдааг нь хэлж өгөөд байдаг. Гэвч засрах болов уу.

Төгсгөлд нь дахиад нэг сануулга хүргэе. Сонгуулийн дараа УИХ-ын индэр дээрээс УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд “Бид мэргэжлийн Засгийн газар байгуулж намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж хэрэгжүүлнэ. Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно” гэж мэдэгдсэн. Ингэж хэлэхээсээ эхлээд бүх төлөвлөгөө тодорхой, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж, бололцоог судалсан л байх. Гэвч дээр дурдсан цөөн хэдэн амлалт ажил хэрэг болох нь бүү хэл байндаа битгий хэл банзанд ч тусахгүй хол зөрж одож байгаа нь харагдах биз. Эсвэл мөрийн хөтөлбөр, амлалт гээч зүйл зүгээр л сонгуульд барьж орчихоод дараа нь мартагдсан дууль болчихдог эд юм уу. Мартлаа мартлаа гэхэд сонгууль болоод гуравхан сар өнгөрч байхад мартагддаг мөрийн хөтөлбөртэй баймааргүй юмсан Ардын намынхаан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан