Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Д.Батбилэг: УИХ-ын унасан нэр хүндийг нийслэлийн бүтээн байгуулалтаар аврах гэж оролдсон нь буруу алхам болсон
Б.БИЛГҮҮН

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгууль болж, Ардчилсан нам (АН) төсөөлж байсан үр дүндээ хүрч чадаагүй. Харин удахгүй Орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ өрсөлдөөнд дүүргийн намууд оройлон оролцох ёстой байдаг. Харин та дүүргийн нам удирддаг хүний хувьд АН-ын анхан шатны байгууллагууд хэр хүчирхэг байна гэж боддог вэ. Мэдээж, төлөвшил бол суусан байх.
-Аль ч намын анхан шатны байгууллага нь намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах гээд процессын үйл ажиллагааг гардан хийдэг. Харин АН-ын хувьд энэ бүх үйл ажиллагааг анхан шатны байгууллагуудтайгаа маш сайн уялдаа холбоотой гүйцэтгэдэг гэдгийг юун түрүүнд хэлэх ёстой. Намын удирдлага ба нийслэл, дүүргийн намын удирдлагууд уялдаа холбоотой байх нь намын үнэт зүйл, үзэл баримтлал гажихгүй байхад маш том нөлөө үзүүлдэг юм. АН-ын удирдлагууд үүнийг мэддэг болохоор анхан шатны байгууллагын дуу хоолойг байнга сонсож, эргэх холбоогоо хадгалдаг. Мөн намын анхан шатны байгууллагыг удирдаж байгаа, энэ намын гишүүд үзэл бодолдоо үнэнч байдаг нь бидний хамгийн том “зэвсэг”.  
Би ахмад партизаны хувьд АН-ын үүх түүхээс бичилцэж байж, энэ намын дүүргийн даргын ажлыг хийж байгаа. Чиг шугамаасаа огт хазайлгүй энэ хүртэл явсан нь манай намын гишүүдэд байдаг үнэт зүйл юм. Жишээ нь, би энгийн нэг ажилтан байж үзсэн. Халаасандаа сохор зоосгүй ч үе надад байлаа. 20 гаруй км-ын цаанаас алхаад л партизануудтай уулзахаар цагаан байран дээрээ очдог байсан өдрүүд маш олон. Зөвхөн үзэл бодлынхоо л төлөө ингэж байсан хэрэг. 1990 онд Монгол Улс ганцхан намтай байлаа. Өнөөдрийн олон намын тогтолцоо бүрэлдэн бий болоход МоАХ-ны үйл хэрэг бүхэлдээ нөлөөлсөн. Улс төрийн өөр ашиг сонирхолтой гарч ирснээрээ бид түүхэн гавьяатай гэж үздэг. Нам үүсэх, намууд төлөвших гээд бүх зүйлийн эхлэлийг тавьсан. Одоо бол цочроо нь гарсан.
Гэхдээ улс төр гэдгийг өөр өнцгөөс хараад, улс төр хийснээр ямар нэг зүйлд хялбар хүрэх юм шиг санаж байгаагаас болж, улс төрийн намуудад бага зэрэг бужигнаан гардаг нь ажиглагдаж байна. Намыг “хэрэгсэл” гэсэн бодолтой залуусын давхарга хүртэл бий болсон.

-2008 он хүртэл Хан-Уул дүүрэгт АН-ын орон зай байгаагүй. Иргэд сонгодоггүй, итгэл найдвар үзүүлдэггүй байсан. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН улс даяар ялалт байгуулж байхад Нийслэлээс Хан-Уул дүүрэгт АН-ын гишүүнийг сонгосон.
-Хан-Уул дүүрэг 2008 он хүртэл ялж үзээгүй. Дандаа цөөнх болдог, ганцхан төлөөлөгчтэй үе хүртэл байсан. Гэхдээ бидний ялагдал үргэлж, иргэдээ дахин, дахин сонсох цэнэг болж байсан юм.
Харин бид ялсныхаа дараа маш их бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Иргэдийн хүссэн зүйлсийг нь намынхаа бодлогод тусгаж, эрчимтэй ажилласан. Үр дүнд нь, тэдний итгэлийг алдаагүй. Одоо ч гэсэн “Ахиулан хийх ажил их” гэдэг уриа бидний бодлогыг тодорхойлсон хэвээр байх болно. Одоо манай дүүргийн 16 хороон дээр өрнөж байгаа бүтээн байгуулалт үргэлжлэх ёстой.
Би Хан-Уул дүүргийн намын болон ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын хувьд өөрийн туршлагаас хэлэхэд улстөрчид ард түмэнд үнэнээ л хэлэх ёстой байдаг. Бидний тавьж буй бодлого ард түмэнд таалагдвал, тэд биднийг сонгоно. Тиймээс худлаа зүйл амлахгүй, ярихгүй байх ёстой.

-АН маш их бодлого ярьдаг. Дэд бүтэц ярьдаг. Гэвч иргэдийн хувьд бодлогоос илүү миний гар дээр таван төгрөг байна уу, халаасанд хэдэн төгрөг байна гэдгээ л хараад байгаа юм биш үү. Тэгш сайхан замаар зорчиж, гэрэлтэй гудамжаар явж байгаа ч өнөөдөр надад наалдсан юм байхгүй гэхийг зөндөө сонслоо. Бас хэн ч гарсан маньд ялгаагүй тул иргэний үнэмлэхээ 10 мянган төгрөгөөр өгчих юмсан гэх хүнтэй сонгуулийн явцад таарсан нь надад цочрол байлаа.
-Өнгөрсөн сонгуулийн нөхцөл байдлыг үзвэл, ард түмний амьжиргаатай, хатуухан хэлвэл ходоодтой нь улс төрийн намын хувь заяа холбоотой байсан нь үнэн. Ер нь, энэ улс орныг хөгжүүлэхийн төлөө явах ёстой. Тэгэхийн тулд илүү бодлого ярьж байсан нь бас үнэн. Ходоодтой нь хэн ч яриагүй гэдгийг бас л би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хамгийн том алдаа нь орон нутгийг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулсан нь болсон. Нийслэлийн асар их бүтээн байгуулалтыг УИХ-ын унасан нэр хүндээр аврах гэж оролдсон. Энэ бол гашуун ч гэсэн үнэн. Иргэд бүтээн байгуулалт хийгдэж байгааг өөрсдийн нүдээр харж, дүгнэж байсан. Гэвч, УИХ-ын нэр хүнд бүхэлдээ муу байлаа. Тиймээс иргэд ерөнхий дүн тавьсан. Харин ярьж чадсан, өөрийгөө ойлгуулсан хүн УИХ-д гарч ирсэн.

-АН засаг авахдаа үргэлж тэмцэлдээнтэй байсан юм шиг дүр зураг харагддаг. АТГ-т нэгнээ шалгуулж байна, хорьж цагдаж байна гээд л... олон ч маргаан гарсан. Энэ өөрсдийгөө татаж унагаах бас нэг шалтгаан болж байна уу. Энэ олон эрх ашгийг хөсөр хаяад АН гэсэн нэг дээвэр дор зангидах боломж байхгүй хэрэг үү?
-АН-ыг олон фракцтай гэдэг. Гэтэл фракцгүй нам болно гэж баахан ярьсан. Үнэнийг хэлэхэд би дэмжээгүй. Ингэж жүжиглэх хэрэггүй л дээ. Хүн асуудлыг шийдэхийн тулд өөр, хоорондоо ярилцдаг. Дэмжих хүнээ дэмжээд, зөв буруу бодлогыг ялгаж авахыг авч, хаяхыг хаядаг. Хүн ер нь нийлэх, нийлэхээрээ явдаг. Гэр бүл дотор хүртэл тийм байдаг. Би 10-уулаа өссөн. Ахтайгаа нэг юм ярина. Дүүтэйгээ нэг бас нэг юм ярина, ингэж явсаар нэг үзүүрт очдог. Одоо манай охиноор дамжиж гэр бүлийн ямар нэг асуудал яригдаад, эцэст нь над дээр ирдэг юм. Үүн шиг олон бодлууд, фракцууд байж, асуудлыг дэнсэлж, эцэстээ нэг бодлого болгох хэрэгтэй. Түүнээс фракцгүй гээд ганцхан хүний бодол, бодлогыг бурхан шиг тахиж болохгүй.
Тиймээс би Хан-Уул дүүрэг дээр бодлогын бус талцлыг эсэргүүцэж байгаа. Бодлогын талцлыг бол шийдэж болно. Харин нутаг ус, дов жалгаар талцаж, тэмцэж болохгүй. Би ИТХ-ын дарга хийж байхдаа хүртэл нам, эвслээр нь ялгаж гадуурхаж байгаагүй. Учир нь, ИТХ-ын дарга иргэдийн төв цэг дээр байдаг. 

-Та бол Хан-Уул дүүргийн АН, ИТХ болон МоАХ-ны дарга гээд хавсарсан ажил олонтой хүн. Дөрвөн жилийн ажлын циклээр нь үзвэл, та юунд хамгийн их сэтгэл хангалуун байна вэ?
-Хамгийн их сэтгэл хангалуун байгаа зүйл бол Монгол оронд парламентын засаглал жинхэнэ утгаараа явж байна. Энэ бол бидний эхлүүлсэн, зорьж байсан зүйл гольдролдоо ороод явж байгаа гэсэн үг. Харин сонгогдох хэлбэр нь янз бүр байгаа нь жаахан сонин. Сонгуулийн системийг мажоритар болгосон нь өнөөдрийн УИХ-ын дүр зураглал.
Бас нутгийн өөрөө удирдах ёс ийм хүчтэй байдаг гэдгийг зургаан жил ИТХ-ын даргаар ажиллахдаа мэдрүүлсэн байх гэж бодож байна. Анх Э.Бат-Үүл намайг энд сонгогдоход асар хүчтэй шүүмжилсэн. Юу гэвэл, намайг боловсролгүй гэж загнаж байсан. Үнэндээ хүнд үнэнийг нь хэлэх, хуурахгүй байх гэдэг ийм л сайхан үр дагавартай байдаг. Би түүнээс хатуу ширүүн үг сонссондоо шаралхаж, шууд дээд сургуульд орсон. Дараа нь, Удирдлагын академид суралцаж төгссөн. Гэвч, Э.Бат-Үүл биднийг дахиад боловсрох хэрэгтэй гээд сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж, магистрт суралцуулсан. Одоо нутгийн өөрөө удирдах ёсоор докторантаар сурч байна. Ер нь, засаглалын анхдагч үндэс нь төр улс, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс гэдэг. Би өөрөө энэ чиглэлээрээ ажиллаж, өөрөө мэдэрч байгаа болохоор нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь зөвхөн төсөв батлах төдий ажил биш гэдгийг зориудаар батлан хэлмээр байна. ИТХ ганцхан төсөв батлаад зогсдоггүй гэдгийг манай бүхэлдэхүүн мэдрүүлж байгаа. Ер нь, анхан шатан дээр хичнээн хүчтэй байна, тэр хэрээр ажил урагшилдаг. 2008-2012 онд ч гэсэн МАН-ынхантай нийлж ажилласан. Тэд нар ч гэсэн “МАН” биш хүн тул хамтарч эвсээд ИТХ гэдэг утгаараа ажиллаж чадсан. Маш товчхондоо, нутгийн өөрөө удирдах ёс Хан-Уул дүүрэгт тогтсон. Бас хольж хутгахгүй ажиллах зарчим надад бий. ИТХ-ын даргын өрөөнд би нам хэзээ ч ярьдаггүй. МоАХ ярих бол МоАХ дээр, нам ярих бол намын байранд л ярих ёстой юм. Тиймээс би дүүрэг дээр намын хагарлыг зогсоосон гэж үздэг. Бас намын дээр байгаа хагарал Хан-Уул дүүрэгт орж ирэхгүй шүү гэж хатуу хэлдэг.

-Хан-Уул дүүрэг бусад дүүргээсээ бараг хол тасархай тэргүүлж байна. Улаанбаатар хотын хамгийн их асуудал болсон гэр хорооллын бүс багатай. Дээрээс нь 19-р хорооллоос урагш болоод баруун тал руугаа шинэ суурьшлын бүс гэгдэх болж. Хогны жалгаа хүртэл цэцэрлэгт хүрээлэн болгосон тухай өмнө сонсож байсан. Энэ бүх өөрчлөлт бол нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн үр дагавар гэж таны ярианаас ойлгоод байна.
-Таны ярьсан цэцэрлэгт хүрээлэн бол наймдугаар хороон дээр бий болсон бүтээн байгуулалт юм. Долдугаар сургуулийн хашаан дотор буюу 9, 10, 16 дугаар хорооны заагт хөлбөмбөг, волейбол, сагсны гурван талбайг нэг дор байгуулсан. Хажууд нь нарлах саравчтай. 18 дугаар сургуулийн ард талд бас гурван төрлийн спортын талбай байгуулсан. Энэ ажлыг цаашид 17, 75, 52 дугаар сургуулийн дэргэд байгуулмаар байгаа юм. Одоо хийгдсэн бүтээн байгуулалтууд үнэхээр сайхан болсон. Ингээд сайхан, сайхан зүйлс хийгээд ирэхээр хүмүүсийн урам зориг сэргэдэг л дээ. Харин энэ ажлыг хийхийн тулд иргэний танхимаар хэлэлцсэн. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь идэвхи. Энэ идэвхи нь надад урам болж ирдэг. Муйхар урам, зориг бол биш шүү. Дуучин хүн дуундаа орж дуулдаг шиг бид үүнийг сэтгэлээсээ хийж байгаа учраас бахархдаг. Мэдээж, ганц хүн айл болдоггүй шиг манай Хан-Уул дүүрийн ИТХ-ын ажлын албаны хамтын бүтээл.

-Хороог төсөв, мөнгөтэй болгосон шийдвэр бас их дэм болж байгаа байх. Ер нь, дүүргүүд сайхан тохижоод ирэхээр ирэхээр нийслэл өнгө нэмээд сэтгэл тэнүүн болох юм.
-Харин тийм. Хөгжиж, цэцэглэе гэж бодож байгаа бол хороогоо, дүүргээ л хөгжүүлэх хэрэгтэй юм билээ. Одоо бол Хан-Уул дүүрэгт болон Нийслэлд маш олон хүн төвлөрсөн байна. Тиймээс тосгон болж хөгжих бодлого баримталмаар байна. Хот дагасан жижиг дагуул хотыг ч гэсэн зоригтой туршаад үзэх хэрэгтэй. Налайх, Багахангай гээд яриад л байдаг, өнөөдөр аль нь ч хот болж чадаагүй байдаг.
Би энэ хүрээнд бас нэг том зүйл эхлүүлсэн, цаашид зоригтой хэрэгжүүлмээр байгаа. Энэ бол “Шууд ардчилал” хүрээлэнгийн тусламжтай хийж байгаа дүүрэг дүрэмтэй болох ажил. Хан-Уул дүүрэг дүрэмтэй болно. Есдүгээр сарын сүүлээр бид хүндэтгэлийн чуулган хийнэ. Энэ чуулганаар дүрмээ батална. Сүүлийн хоёр жил гаруй бүх хороогоор хэлэлцсэн ажил болохоор дэмжлэг авах байх. Гэхдээ дүрэм гаргалаа гээд Хан-Уул дүүрэг нийслэлээс, улсаас тусгаар болж байгаа юм биш. Үндсэн хууль, бусад хууль дүрмүүдтэй зохицох юм. Гэхдээ эхлээд дүрмээ баталъя.

-ИТХ дүүргийнхээ орлого, зарлагад хяналт тавих ёстой. Энэ хяналтыг хэрхэн тавьж, ямар үр дүн гаргадаг вэ?
-Хэрэггүй зүйлд зарцуулсан төсөв гэх зүйл гараагүй. Харин ч бүтээн байгуулалтад дийлэнх хөрөнгийг зарцуулж, төсвийг иргэдийн оролцоотой хянаж байгаа. 2015 онд хамгийн их бүтээн байгуулалт явагдсан. 2016 оноос эхлээд төсөв танагдаж, бүтээн байгуулалт саарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр бүхэл бүтэн цэцэрлэг байгуулсан. Үүнийг том ололт гэж үзэж байна. Манай дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ 80 хувьтай, гэрэлтүүлэг 95 хувьтай асч байгаа гээд ер нь, мөнгөө дэмий зүйлд зарцуулдаггүй. Төсвийн өөрчлөлтийг ч  цаг тухайд нь хийдэг.

-Хөшөө босгох ажилд хөрөнгө мөнгө зарцуулах нь сүүлийн үед иргэдэд таалагдахаа больсон. Гэхдээ танай дүүрэгт крилл үсгэнд зориулж хөшөө босгосон нь тийм ч их шүүмжлэл дагуулаагүй. Энэ яг ямар учиртай ажил байсан юм бэ?
-Энэ бол соёлын дархлааны асуудал л даа. Крилл үсэгний хөшөөг манай дүүргийнхэн их дэмжсэн. Крилл үсгийг бид оросоос авсан гэж боддог бол Болгараас гаралтай. Крилл, Методийн цагаан толгойн үсэг анх Болгар улсаас үүсч, монголчууд бидний дөрвөн үеийг дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гавьяатай бичиг үсэг л дээ. 2012 онд Болгарт айлчилж байхад, Софи хотын дарга нь “та нар крилл үсгийн хөшөөг монголдоо босгож чадах уу” гэж асуусан юм. Азаар манай аялалд дүүргийн Засаг даргын орлогч Чингүүнжав явж байсан юм. Ингээд хөшөөний гэрээг 24 цагийн дотор бэлэн болгоод Болгарчууд хөрөнгө оруулъя гэсэн. Санхжүүжилтээ нь тал, талаас бүрдүүлээд 118 дугаар сургуулийн урд хөшөө босгосон. Хөшөөний нээлтэд Болгарын Ерөнхийлөгч ирсэн. Энэ бол соёлын хувьд том хөрөнгө оруулалт.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан