Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нээлттэй Засгийн түншлэл гэж юу вэ

Б.ШИРНЭН
Жилд 25 мянгаас 300 мянган ам.долларын хураамжтай Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс 2013 онд нэгдэн орсон байдаг. Энэ түншлэл нь нэгдэн орсон тухайн улсын заавал төлөх хураамжаар санхүүгийн асуудлаа зохицуулж, хурал, цуглааныг жилдээ 4-5 удаа зохион байгуулагч орны санхүүжилтээр хийдэг юм.
Мөн нэгдэн орсон улс бүрийн Засгийн газар Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийг байгуулдаг бөгөөд манай улсын Засгийн газар энэ зөвлөлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь шууд удирдана гэж заасан байдаг. Тогтоолын дагуу тухайн үед Нээлттэй засгийн түншлэлийн анхны Үндэсний зөвлөлийг Ч.Сайханбилэг удирдаж байсан бол одоо Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад энэ үүрэг шилжиж очсон юм.
Харин өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г олон нийтэд танилцууллаа. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ази номхон далайн бүсийн иргэний нийгмийн зохицуулагч Шреяа Басу нар мөн энэ арга хэмжээнд оролцож, Засгийн газрын бодлого, чиглэлийг сонссон юм. Энэ нь бид түшлэлд нэгдэхдээ амлалт өгсөнтэй холбоотой бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжилт нь ямар байгааг, мөн шинэ Засгийн газар энэ хүрээнд ямар ажил хийх вэ, гэдгийг сонсох зорилготой байв.
Мэдээж, МАН-ын Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа тул 2013 онд элсэн орсон энэ түншлэлд тусгайлан зориулсан гэх мөрийн хөтөлбөр бэлдээгүй. Гэсэн ч, өмнөх Засгийн газар 2018 он хүртэлх үндэсний төлөвлөгөө боловсруулсан тул үүнээс иш татаж, одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс Нээлттэй засгийн түншлэлийн гол зорилготой нийцэх зарим нэг амлалтаас дурдаж байсан юм.
Гэвч, Үндэсний зөвлөл 2014 оны зургадугаар сарын 16-нд хийсэн анхны хурлаараа гурван чиглэлд 35 зорилтот ажил төлөвлөн баталж байсан ч үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй, түншлэгч талуудын өөрсдийн хүчин чармайлт, оролцоо дутмаг байсан нь төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн гэх шүүмжлэл дагуулж байгаа. Ингэснээр манай улсад ил тод байдал, иргэдийн оролцоог хангах, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг тогтоох, авлигыг бууруулах зэрэг асуудал нэн түрүүнд тулгамдаж байгаа аж.
Зөвхөн энэ түншлэлд нэгдэхийн тулд “Төрийн үйлчилгээг сайжруулах” гэсэн чиглэлээр Засгийн газар ямар алхмууд хийх, хийж эхэлсэн ямар ажлыг заавал үргэлжлүүлэх ёстой вэ гэдгээр жишээлж болно. Ингээд энэ бүлэгт багтах түншлэлд өгсөн амлалтаас харвал, эрүүл мэнд, боловсрол, эрүүгийн гэмт хэргийн шүүх, ус, цахилгаан, харилцаа холбоо болон иргэдэд хүрч буй бусад төрийн үйлчилгээ нь энэ бүлэгт хамрагддаг байна.
Ойрын жишээ татвал, Засгийн газрын 11-11 төвийг орон нутагт дэлгэрүүлж, гарсан санал хүсэлтийн үр дүн, иргэдийн үнэлэлт дүгнэлтэд судалгаа хийх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ төвд 120 гаруй мянган иргэн санал, гомдол хүсэлтээ Засгийн газарт уламжилсан байна. Энэ дагуу төрийн аппарат гомдлыг шуурхай барагдуулах талаар анхаардаг ч сүүлийн үед энэ төвийг хаах талаар яригдаж эхэлсэн юм. Уг төв хаагдвал иргэд Засгийн газарт ямар хүсэлт хүргүүлж байна, ямар ажил хийгээсэй гэж хүсч байгаа гэдэгт дүгнэлт хийхэд ч хэцүү амлалт ч биелэхгүй гэсэн үг. Мөн боловсролын салбарын зээл, тусламжийн талаарх мэдээллийг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоно гэж түншлэлд төдийгүй, иргэдэд амалсан. Гэвч, МАН-ын Засгийн газар байгуулагдсан даруйдаа гадаадад тэтгэлэгт хамрагдаж чадсан оюутнуудад тэтгэлэг олгох боломжгүй, энэ тэтгэлгийг зогсоож байгаа гэдгээ зарлаж, нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Мэдээж энэ нь, удахгүй болох орон нутгийн сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлөх тул Засгийн газрын бодлогыг намын бүлэг нь улс төрийн шийдвэрээр зогсоож байх жишээтэй. Энэ мэт зөвхөн нэг салбарт авч хэрэгжүүлэх ёстой ажил, амлалтаасаа Засгийн газар ухарч, буцсан үйлдлүүд гаргаж байгаа нь төрийн үйлчилгээг сайжруулах талаар дорвитой алхам хийгээгүй гэх бодит шүүмжлэлд хүргэж байгаа юм.
Түүнчлэн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд Төрийн өмчит компаниуд хараат бус ТУЗ-ийн гишүүдтэй байх ёстой. Гэтэл, төрийн өмчит гэлтгүй Засгийн газраас шууд хараат бус байх ёстой Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнд нь улс төрийн өндөр албан тушаалтны “худ ургууд” олноор шургалсан нь байгууллагын хариуцлага, бие даасан байдал гээчийг уландаа гишгэсэн явдал болов. Харин энэ түншлэлд багтсанаар, үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслөөс маш сайн хийгдсэн томоохон өөрчлөлт бий. Өөрөөр хэлбэл, 35 зорилтот ажлаас хөндлөнгийн үнэлгээгээр гурван зорилтот ажил “од” үнэлгээ авсан нь АН-ын Засгийн үед хийгдсэн ажлууд байна.
Энэ талаар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улс Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлд өгсөн үүрэг амлалт бүхий анхны төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаас “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах”, “Байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй аливаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод мэдээлэх” зэрэг шинэчлэлийг хийж чадсан хэмээн сайшаагдаж “од” үнэлгээ авч, Азидаа үлгэр жишээ болсон” гэж өчигдөр хэлсэн юм.
Үүнийг нь дэлгэрүүлбэл, Төрийн нөөцийн үр дүнтэй удирдлага хэсэгт, Шилэн дансний тухай хуулийн талаар бичсэн байдаг. Үүнийх нь дагуу, төсвийн бүрдүүлэлт, орлого, зарлагын задаргаа, хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Ингэснээр төсвийн ил тод байдал хангагдаж, Засгийн газар илүү нээлттэй болсон гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ төсвийн байгууллагын орлого, зарлагын гүйлгээг ил тод болгох босго нь таван сая төгрөг байгааг бууруулж, наад зах нь нэг сая төгрөг болгох шаардлагатай гэж Нээлтэй засгийн түншлэл үзсэн хэвээр байгаа юм. Мөн авлигын үзүүлэлтүүд, төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг илүү тодорхой загварчлах, эрэмбэлэх, санамсаргүй сонголтын аргаар шалгах, хөрөнгө оруулгын мэдүүлгийн үнэн зөв эсэхийг тогтоох хүчтэй механизм бий болгох зэрэг олон асуудал тулгамдсан хэвээр байгаа юм.

-Бид түншлэлийн үүргээ биелүүлж байгаа юу-

0 Сэтгэгдэл