Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалт гаргалаа


Б.БАДРАЛ


Британийн “Times Higher Education” сэтгүүл 2016-2017 оны дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалт “World University Rankings” –ийг гаргажээ”. Энэ жагсалт нь дэлхийн хэмжээнд их, дээд сургуулиудын чансааг тодорхойлогч хамгийн нэр хүндтэй судалгааны нэг гэгддэг тул өндөр байр эзэлнэ гэдэг тухайн их сур­гуульд элсэгчдийн тоо, хэрэг­жих төслийн цар хүрээ, сан­хүүжилт, багш нарын ца­лин, хийгддэг судалгаа гээд бүх талаар тун эергэээр нөлөөлдөг.

2016 онд явагдсан судал­­гаанд 980 их, дээд сургуулийг хамруулан харь­цуул­сан нь өмнөх жилийнхээ даруй 180-аар олон байгаа юм. Гэсэн хэдий ч энэ бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын дөнгөж 5 хувь нь. Судлаачид жагсаалтыг сургалт /сургалтын орчин/, судалгаа /цар хүрээ, нэр хүнд, санхүүжилт/, иш татсан байдал /судалгааны нөлөө/, олон улсыг хамарсан байдал /багш, оюутан, шинж­­лэх ухаа­ны судалгаа/, үйлд­вэр­лэлд ашигласан байдал /мэдлэг со­­лилцоо/ гэсэн үндсэн та­ван үзүүлэлтээр нь дүгнэн гаргадаг.
Энэ жилийн жагсаалтын эхний 10 байранд дараахь сургуулиуд оржээ.
Үүнд:
1. University of Oxford
2. California Institute of Technology
3. Stanford University
4. University of Cambridge
5. Massachusetts Institute of Technology
6. Harvard University
7. Princeton University
8. Imperial College London
9.ETH Zurich – Swiss Federal Institute of Technology Zurich
10. University of California, Berkeley
Жагсаалтаас үзвэл хам­гийн эхний 25 байранд орсон их сургуулиудын дийлэнх олонхийг АНУ-ын их сургуулиуд эзэлсэн байна. Америкийн их сургуулиудын дараа Их Британи, Европын холбоо, Хятад, Япон, Сингапур, Австралийн их, дээд сургуулиуд орсон байна. Монголын нэг ч их дээд сургууль тус жагсаалтад ороогүй байгаа нь манай улсын дээд боловсрол олгох систем ямаршуу байдалд байгааг тод харуулсан жишээ.
0 Сэтгэгдэл
дээд боловсрол тийшээ тэмүүлж буй. тэхдээ энэ олон шалгуураас онцлох зарим шалгуурыг монгол улсын зарим хэсэгт хангахад ойртож байгаа. Гагцхүү нийгэм эдийн засгийн олон асуудал өөрөө хөгжүүлэхгүй байна.
Хамгийн их уншсан