Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
“Бид өөрөөсөө гаргасан Ерөнхийлөгчид үүрэг буулгах эрхтэй”

А.АКЭРКЭ


Ардчилсан хувьсгалаас хойш 26 жил өнгөрчээ. Тухайн үед нийгэм, эдийн засгийн хувьсгал хийсэн хөдөлгөөний гол хүч нь монголын оюутан, залуус байв. Шинэ нийгмийг цогцлоохоор эвлэлдэн нэгдсэн залуусын нэгдлийг МоАХ гэх бөгөөд өдгөө МоАХ нь улс даяар салбартай монголын хамгийн том холбоо болоод байна. Харин тухайн үед хувьсгалд оролцож байсан залуус 26 жилийн дараа ахмад партизанууд болж, энэ жил анх удаа Ахмадын баяр “тэмдэглэлээ”. Гэхдээ ардчиллын үнэт зүйлээс ухарч, нийгэмд далд дарангуйлал байгааг хүчтэй шүүмжилж ирсэн МоАХ өнгөрсөн жилээс эхлэн аливаа баяр наадам тэмдэглэхийг хойш тавиад байгаа юм.

Тэд Монгол Улс 26 жилийн өмнөх байдалдаа аажмаар эргэн орж, зөвхөн жолоодлого, далд удирдлага л өөрчлөгдөж байгаа нь улам бүр тодорхой болсон гэж үзэж байгаа бөгөөд тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа болох улс орны эдийн засгийн чадамжийг гаднаас бүрэн хамааралтай болгохыг хүсэгч нам дамнасан бүлэглэл бодитойгоор оршиж, төрийн өндөр дээд албан тушаалуудад олон жил суусан зарим хүмүүс төрийн ажлыг гацаан, төгс завхруулж байгаа хүнд үе гэж дүгнэж байна.

Тиймээс ахмад партизанууд өнөө хэр Ардчиллын хоточ нохойн үүргээ гүйцэтгэж, нийгэмд бугшаад буй асуудлыг шийдвэрлэх талаар “Ахмадын баяр”-аараа ярилцлаа. Тэд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, МоАХ-ны анхдагчдын нэг Ц.Элбэгдоржид хандахаар болсон юм.

Тэд нэгдүгээрт, АН-д дүрмийн өөрчлөлт хийх замаар дотоод зөрчлийг арилгах. Хоёрдугаарт, Үндсэн хуульд хоёр шатлалтай парламентын тогтолцоог бий болгож, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар нийгэмд үүсээд байгаа бухимдалтай асуудал ямар нэгэн байдлаар шийдэгдэнэ гэж үзсэн юм. Тиймээс дээрх үзэл баримтлалаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлахаар боллоо. Тэднийг МоАХ-ны анхдагчдын нэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөгөөдөр хүлээн авч уулзах мэдээлэл байна.
Мөн Ахмадын баярын үеэр “Эргэн дурсахуй” гэх гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан нь ардчиллын дархлаа, хувьсгал нь юуны төлөө тэмцэл байсан гээд олон асуудлыг нийгэмд эргэн сануулах “үүрэг”-тэй байв.

МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа Ахмадын баярын үйл ажиллагаа, анх удаа хүмүүст хүрэх гэж буй ховор зургуудыг дэлгэсэн “Эргэн санахуй” үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрээр “МоАХ-ны ахмад гишүүд, дэмжигч, партизанууддаа Ахмадын баярын мэнд хүргэе. Манай улс аравдугаар сарын 1-ний өдрийг Ахмадын баяр болгон тэмдэглээд уджээ. Тэтгэвэртээ гарсан ахмад буурлуудаа байгууллагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг байгаа. Энэ жишгээр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байя гэдэг шийдвэрийг МоАХ-ны Удирдах зөвлөлийнхөн маань гаргасан. МоАХ-ны архив өдөр ирэх тутам баяжигдаж, шинэчлэгдэж байдаг. Архивт хадгалагдаж байгаа урд хожид хүмүүст хүрч байгаагүй зургуудаараа үзэсгэлэн гаргасан нь та бүгдэд барьж буй бидний бэлэг юм шүү” гэлээ. Энэ үеэр Ахмад зүтгэлтнүү­дийг дэмжих сангийн тэргүүн Л.Пүрэв гуай ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр “Бид бүгд МоАХ-ны эгэл жирийн гишүүд. Үнэнийг хэлэхэд хамгийн зөв сэтгэлтэй эх орныхоо төлөө яахаас ч буцахгүй эгэл жирийн баатрууд. Өнөөдөр зөв юм хийж хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж, яваа хүмүүс нь ямар ч эрх мэдэлгүй байна. Бидэнд эрх мэдэл, эд хөрөнгийн хойноос хөөцөлдөх ямар ч амбиц байсангүй. Та нар 1990 онд цэл залуу, галзуу барын ам 1000, 1000-аар ангайсан ч түүнийг тоож харалгүй зөвхөн эрх чөлөөг хүсэмжилсэн. Өнөө бид ахмадууд болжээ. Бидний ухаан саруул, улам эрч хүчтэй, ноён нуруу маань улам баттай байна. Та бүхэн ардчиллын төлөө олны дунд од шиг гялалзаж байсан шиг ээ, Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж яваарай гэж ерөөе” гэсэн юм.

Ахмадуудынхаа баярыг тэмдэглэхийн хажуугаар ардчиллын үндэслэгчид улс төрийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх ажилд оюун бодол, бие сэтгэлээ зориулсан буурлууд парламентын дээд, доод танхимтай болох санал санаачилгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүлээлгэн өгөхөөр болсон юм.
Энэ талаар Төрийн соёрхолт Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам ярихдаа “УИХ-д суугаа 76 нөхрийг ард түмэн сонгодог. Гэвч сонгогчдын бүх боломжийг тэд худалдаж авдаг болсон байна. Уг нь, төр ард иргэдээ гадна, дотнын тонуулаас хамгаалан сэргийлэх ёстой. Гэтэл өөрсдөө ард иргэдээ хуурч царцааны нүүдлээр санал авч сонгогдож байна шүү дээ. Сонгогдохдоо хүртэл тонуул хийдэг байгууллага нь төр биш. Ер нь, би төр гэдэгтэй дайн зарлаж байгаа. Удахгүй төрийн анатоми гэж сонсдог ном хийнэ.

Тиймээс тэмцлийн үргэлжлэл явж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Мөн парламентын дээд, доод танхимтай болгох, намуудыг тэр чигээр нь тарааж шинэчлэх өөрчлөлтийг хийхийн тулд олон хүнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон. Олон ч хүн дэмжсэн. Тиймээс энэ бичгээ бариад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр орно. Ингэхдээ Монголын ардчиллыг үндэслэгчид танд үүрэг болгож байна гээд өгнө. Бид өөрөөсөө гаргасан Ерөнхийлөгчид үүрэг болгох эрхтэй. Ерөнхийлөгч маань энэ санал санаачилгыг ажил хэрэг болгож хууль санаачилж парламентад оруулах байх” гэв.

МоАХ-ны Удирдах зөвлөлийнхний гаргасан энэхүү санаачилгад ардчиллыг дэмжигчид болон үүсгэн байгуулагчид маань дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж байлаа.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зарим ахмадтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.


Д.Сосорбарам: Энэ хорвоод ямар явснаа мартаж болохгүй

/Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин/

-Тухайн үед би гэхэд 31 настай байж. Гэтэл одоо ахмадуудын эгнээд орчихсон явна. Энэ удаагийн үзэсгэлэн болж өнгөрсөн үйл хэрэг тэр дундаа Монголын улс төр, нийгэм эдийн засаг, хүмүүний амьдрал ямар байсныг тодотгосон, өнгөрсөн ул мөрүүдийг эргэн сануулж чадлаа.
Бид төгсдөг нь хорвоогийн жам юм. Гэхдээ яаж төгсөхөө мэдэж болдоггүй энэ хорвоод ямар явснаа мартаж болохгүй. Болж өнгөрсөн бүх түүхийг сануулахын тулд, өнөөдөр шинээр сэрж мэдрэхийн тулд Монголын улс төрийн тогтолцоо ямар байна вэ, сэжим нь зөв байсан уу, үгүй юу гэдэг агуулгыг багтаасан гэрэл зургийн түүхэн үзэсгэлэн гарсан нь энэ. Үзэсгэлэнд маш олон бүтээл тавигдсан. Гол нь амьд сэрүүн байгаа хүмүүс маань өөрсдийн дүр төрхөө хараг л дээ. Ямар хэрэгт оролцож юу бүтээж, явснаараа бахархаг гэж бодоод энэ үзэсгэлэнг гаргасан байгаа. Анх удаа Ардчиллын дэмжигчид болоод үндэслэн байгуулаг­чид маань хамтдаа ахмадын баяраа тэмдэглэж байна. Цаашид зөвхөн Цагаан сараар уулзах биш ахмадын баяраар улзаж байхаар болсныг олон хүн талархан хүлээж авч байна.


Б.Бадарч: Ардчиллын анхдагч гэдгээ бүр баталгаажууллаа

/Хөвсгөл аймгийн уугуул Улаанбаатар хотын суугуул/

-Ховор зургуудыг анх удаа дэлгэн тавилаа. Энэ үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа хүмүүсийн дундаас та хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Өөрийнхөө залуу үеийн зургийг олж хараад сэтгэл тань их хөдөлж?
-Эгч нь Ардчилсан хөдөлгөөнийг анхнаас нь дэмжиж ирсэн анхдагч хүн. Үнэмлэх нь ч надад бий. Гэвч яг тухайн үеийн зураг байдаггүй юм. Би энэ байна гээд үзүүлэх зураг олддоггүй байсан болохоор сэтгэл гонсойх үе ч байлаа. Гэхдээ энэ хугацаанд зургаа их хайсан л даа. Гэвч олдоогүй. Харин энэ үзэсгэлэнгээс анх удаа өөрийнхөө зургийг олж харлаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Түүхэн архив гэж л энэ байх даа. Ардчиллын анхдагч гэдгээ бүр баталгаажуулж чадлаа.

-Түүх болсон зургаа хараад зогсч байхад юу бодогдож байх юм?
-Залуу нас минь хамгийн ихээр бодогдлоо. Тухайн үеийн үйл явц, хамт зогсч байсан хүмүүс маань нүдэнд харагдаж байна. Нэг өдөр ч гэсэн өөрийн залуу насаараа аяллаа.

-Одоо хаана юу хийж байгаа вэ?
-Тэтгэвэртээ суусан. Эмч мэр­гэжилтэй. Тухайн үед Ажилчны раойны нэгдсэн эмнэлэг дээр Ард­чилсан холбооны анхны үүр байгуулагдаж байлаа. Манай үрийн даргыг Пагмасүрэн гэдэг. Одоо мөн л тэтгэвэртээ суу­сан хөгшин бий. Тэгэхэд би үүрийн­хээ хэвлэл мэдээлэл хариуц­сан ажилт­наар ажилладаг байсан юм.


Х.Баттөгс: Хэн ч танихгүй Элбэгдоржийг Ардчилсан холбоо гаргаж ирсэн

/Дэмжигч/

-Ахмадын баяраа анх удаа тэмдэглэж буй ардчиллын анхдагчдын сэтгэл их хөдөлжээ. Үзэсгэлэнгээс өөрийнхөө зургийг анх удаа олж харсан нь ч байна?
-Ардчилсан холбооныхон маань Цагаан сараар албан ёсоор уулзацгаадаг л даа. Харин сүүлийн хэдэн жил их чимээгүй байсан. Ер нь сөрөг хүчний орон зайг Монголын Ардчилсан холбоо үүрдэг байсан юм шүү дээ.  Өнөөдрийнх зөвхөн ахмадын баяр төдий арга хэмжээ биш гэж бодож байна. Ардчилсан холбооныхны цус нь оргилж эхэлжээ. Ахмадын нэртэй болохоос биш залуучууд ч их ирснийг харж байгаа байх. Энэ нь байдал сайн биш байгааг илтгэж буй юм болов уу. Өөрөөр хэлбэл, Ардчилсан холбооныхон өөрсдийн инстекцээрээ цуглаж эхэлж байна гэж ойлголоо.

-Өнөөдөр /баасан гараг/ дуулгасан шинэ мэдээ нь Ерөнхийлөгчтэй уулзаж өөрсдийн санал, санаачилгаа хүлээлгэж өгөх байлаа?
-1990 онд Ардчилсан холбоо, Ардчилсан нам гэж ялгаа зааг байсангүй. Харин дараахан нь Ардчилсан холбоо парламентад сууж байгаа хүмүүсийнхээ бодлогыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Энэ утгаар нь аваад үзвэл Ардчилсан холбооны өөрийн төлөөлөл болсон төрд байгаа хүн нь Ерөнхийлөгч мөнөөсөө мөн. Хэн ч танихгүй Элбэгдоржийг Ардчилсан холбоо гаргаж ирээд Ерөнхийлөгчид хүргэсэн. Энэ байр суурьт хүрэхэд нь үндсэн хөшүүрэг болсон учраас МоАХ Ерөнхийлөгчид үүрэг өгөх эрхтэй юм. Гэхдээ МоАХ жижиг, сажиг зүйл ярьдаггүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ удаад хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй парламентын засаглалын талаар хөнджээ. Санаа нь хоёр парламенттай байя гэж буй юм.

-Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл биш. Өмнө нь байсан тогтолцоо?
-Коммунизмын үед Улс төрийн товчоон, Намын төв хороо гэж байсан. Одоо харин АНУ-ын конгресс, синат хоёр шиг байхыг л хүсээд буй юм. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр нэгдүгээрт сонгуулийн савлагаа бага үүснэ. Өнөөдөр сумын сургуулийн дээвэр засахыг шийддэг, Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй парламент дэлхийд байдаг эсэх нь маргаантай. Тэгэхээр дээд, доод танхимтай болчихвол дээд нь макро төвшинд шийдвэр гаргана. Хэлэлцэх асуудал нь ч хязгаарлагдмал болно. Ингэх юм бол судалгаатай, няхуур нямбай зөв шийдвэр гарна. Аймагт, нийслэлд шийдэгддэггүй том асуудлыг байнгын ажиллагаатай парламент нь шийддэг загвар байдаг. Ийм зарчмаар явъя гэдэг санаагаар Ерөнхийлөгчид хандах гэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан