Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Нийслэлийн Боловсролын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 95 жил, нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жил, Монголын багш нарын баярын 50 дахь өдрийн ойн баярын “Нийслэлийн боловсрол 85 жил” хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцлоо. Засаг дарга С.Батболд “Миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө багш нарын ажлын ачааллыг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээ аван ажиллах болно гэдгээ тусгасан бөгөөд энэхүү ажлаа бүрэн хэрэгжүүлэх болно.
Боловсролын салбартай хамааралгүй айл өрх нэгээхэн ч үгүй юм. Боловсролын салбарын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхний түүхэн гавьяаг үргэлж өндрөөр үнэлж ирсэн бөгөөд цаашид ч өндрөөр үнэлж байх болно. Та бүхэнд дахин баяр хүргэе” гэв. Тус салбарынхан өнгөрсөн онд ажил хөдөлмөр, ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан “Шилдэг”-үүдээ тодруулан, шагнаж урамшууллаа. Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 48-р сургууль 2016 оны тэргүүний төрийн өмчийн сургуулиар, Сонгинохайрхан дүүргийн 111, Баянзүрх дүүргийн 115, Хан-Уул дүүргийн 65-р цэцэрлэг тэргүүний төрийн өмчийн цэцэрлэгээр шалгарсан бол 2016 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Баянзүрх дүүргийн “Их засаг” лицей сургууль, цэцэрлэгээр Хан-Уул дүүргийн “Номин” цэцэрлэг шалгарлаа. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дөрөв дэх жилдээ уламжлал болгон гардуулж байгаа “Боловсролд ээлтэй Засаг дарга” шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг шагналаа. Засаг дарга Ж.Эрдэнэбатыг боловсролын салбарын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажилласанд нь талархаж энэхүү шагналыг олгож байгаа юм. Мөн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдээс төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус бүр хоёр хүнийг, нийслэлийн Боловсролын газрын хүндэт тэмдэг, Шилдэг ажилтан, Багшийн алдар, Ахлах багш, Заах арга зүйчээр тус бүр нэг нэг хүнийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

0 Сэтгэгдэл