Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Б.Цолмонбаатар, Ц.Тэнгис нарыг Грантад нэр дэвшүүлжээ

Залуу судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Энэ жилийн “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд болсон байна. Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, МЗЭХ-ны зохицуулагч Н.Нямдорж, Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, МУИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Лодойравсал болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 80 гаруй залуу судлаачид оролцжээ.

Нийт 100 гаруй судлаачаас 50 гаруй бүтээл ирүүлснээс Технологи, Инновацийн салбар хуралдааны тэргүүн байрт Б.Цолмонбаатарын “Mөөгөнцөр ашиглан улаан замаг (Gelidium amansii)-с агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж авах” бүтээл шалгарчээ. Харин дэд байрт ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш, докторант Ц.Тэнгисийн “Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлвийн гэдрэг холбооны удирдлагын судалгаа”, удаахь байрт ШУТИС-ийн докторант оюутан Qian Yu-гийн “Research and Application Analysis of LAB (Lignite-coke Adsorption Biodegradation) Waste Water Treatment Technology” сэдэвт илтгэл шалгарсан байна. Энэ үеэр Монголын залуу эрдэмтдийн холбооноос Б.Цолмонбаатар, Ц.Тэнгис нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан