COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Сурах бичигтэй холбоотой шийдвэр албан ёсоор өнөөдөр бичгээр гарна
“Боловсролын давалгаа” төрийн бус байгууллагаас 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгүүдийг сурах бичгийн анализын аргазүй болон хэвлэмэл сурах бичгийн стандартын дагуу судлан шинжилж үзээд шаардлага хангахгүй байна хэмээн 2014 оноос хойш БСШУЯ-нд албан ёсоор удаа дараа хандсан байдаг. Гэвч энэ талаар хэлэлцэх, сайжруулах саналыг үл хайхарч, үг, үсгийн зарим алдааг засч, агуулга, аргазүйгээ сайжруулалгүй, зөв бичих зүйн алдаагаа бүрэн засалгүй дахин хэвлэсээр, хэрэглэсээр байсан билээ. Тиймээс тус байгууллагынхан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус сурах бичгүүдийг хэрэглээнээс хасч, шинэчлэн боловсруулах, сургалтын цөм хөтөлбөр дэх “Иргэний боловсрол”-той холбоотой хэсгийг хүчингүй болгох хоёр заалтаар нэхэмжлэл гаргасан юм.
Захиргааны хэргийн шүүх тус нэхэмжлэлийн дагуу энэ сарын 4-нд шүүх хурал хийж тус сурах бичгүүдийг алдаатай, шаардлага хангахгүйг тогтоож, тус нэхэмжлэлийг шаардлага хангасан хэмээн үзсэн. Харин цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсан юм.
Харин энэ талаар “Боловсролын хүрээлэн”-гээс “Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай мэдээлэл цацсан. Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан билээ.
Тэгвэл энэ асуудалтай холбоотой шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албан ёсоор бичгээр гарна хэмээж байсан юм. Энэ өдөр нь өнөөдрөөр дуусгавар болж буй учир шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаарх үнэн бодит мэдээлэл иргэдэд нээлттэй болох нь.
“Боловсролын давалгаа” төрийн бус байгууллагаас 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгүүдийг сурах бичгийн анализын аргазүй болон хэвлэмэл сурах бичгийн стандартын дагуу судлан шинжилж үзээд шаардлага хангахгүй байна хэмээн 2014 оноос хойш БСШУЯ-нд албан ёсоор удаа дараа хандсан байдаг. Гэвч энэ талаар хэлэлцэх, сайжруулах саналыг үл хайхарч, үг, үсгийн зарим алдааг засч, агуулга, аргазүйгээ сайжруулалгүй, зөв бичих зүйн алдаагаа бүрэн засалгүй дахин хэвлэсээр, хэрэглэсээр байсан билээ. Тиймээс тус байгууллагынхан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус сурах бичгүүдийг хэрэглээнээс хасч, шинэчлэн боловсруулах, сургалтын цөм хөтөлбөр дэх “Иргэний боловсрол”-той холбоотой хэсгийг хүчингүй болгох хоёр заалтаар нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн шүүх тус нэхэмжлэлийн дагуу энэ сарын 4-нд шүүх хурал хийж тус сурах бичгүүдийг алдаатай, шаардлага хангахгүйг тогтоож, тус нэхэмжлэлийг шаардлага хангасан хэмээн үзсэн. Харин цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсан юм.
Харин энэ талаар “Боловсролын хүрээлэн”-гээс “Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай мэдээлэл цацсан. Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан билээ.
Тэгвэл энэ асуудалтай холбоотой шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албан ёсоор бичгээр гарна хэмээж байсан юм. Энэ өдөр нь өнөөдрөөр дуусгавар болж буй учир шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаарх үнэн бодит мэдээлэл иргэдэд нээлттэй болох нь.
0 Сэтгэгдэл
ANHAAR
БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 20 сая доллар БОЛОВСРОЛЫн төсөл нэрээр салхинд хийсгэчихээд хэрэлдээд заваараа байх юм Тэгвэл МУБИС байх шаардлага ер нь байна у. Ер БОЛОВСРОЛЫГ БОДЛОГО НОМООР НЬ унгаж байгаа МУБИС-ийг яая даа байз. Эрх баригчид юм боддоггүй юм байхдаа
2016.10.18
























