Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Хүүхдийн анхны музей барилгын тохижилт сэдвээр нээгдлээ

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүсэл сонирхол, сэтгэхүй, танин мэдэхүйг хөгжүүлэх, “Багачуудын музей” “Шангри Ла” зочид буудлын гурван давхарт нээгдлээ. Хүмүүс музейг хуучны эдлэл, уран дүр дүрслэл бүхий янз бүрийн зураг, ховор олдвор гэж ойлгох элбэг. Харин “Багачуудын музей”-н 2-7 настай хүүхдийн онцлогт тохирсон бөгөөд үзмэрийг өөрийн гараар барьж тоглох боломжтой юм байна. “Багачуудын музей” эхний удаад барилга байшингийн тохижилт сэдэвтэй гарчээ. Музейд хүүхдүүдэд барилгын тухай мэдлэгийг олгох зорилгоор  барилгад ашигладаг материалыг хүүхдийн тоглоомоор хийсэн байсан нь багачуудыг сонирхлыг ихэд татаж байсан юм. “Багачуудын музей” Азид саяхнаас дэлгэрч эхэлсэн бөгөөд 100  гаруй жилийн өмнөөс  АНУ-ын томоохон хотуудад  “Багачуудын музей”-г  байгуулж  эхэлсэн аж.  Энэхүү музей уламжлалт музейгээс өөр бөгөөд хүүхэд тоглохын хажуугаар бодож сэтгэх, харьцуулж ойлгох, сурч хөгжих боломж олгодог онцлогтой. Цаашид тус музейн хамт олноос эцэг эхчүүдийн оролцоог дэмжсэн, бага насны хүүхдүүдийн  оюун ухааныг  тэлэх өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Барилгачин найзууд” музей ирэх зун хүртэл багачуудад нээлтэй байх юм. Хүүхдийн анхны музейн албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болох юм байна. Музей өдөр бүр 10-22 цагийн хооронд ажиллах юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан