Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сурагчдаас математикийн түвшин тогтоох шалгалт авна

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаас математикийн түвшин тогтоох, хараат бус, анхан шатны  шалгалтыг  анх удаа авах гэж байна. Тус шалгалтыг БНТУ-ын Истанбулын Эсэнюрт их сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болох Фэст сургалтын төв Монголдоо анх удаа зохион байгуулахаар болсон нь энэ.

Шалгалтаар сурагчдын математик, геометрийн мэдлэг ямар түвшинд байгааг шалгахаас гадна бусадтай харьцуулах, харин эцэг, эхчүүд хүүхдийнхээ түвшинг мэдэж авах боломжоор хангагдаж буйгаараа онцлог­той. Шалгалтын бүртгэл энэ сарын 11-ний өдрийг хүр­тэл үргэлжлэх бөгөөд тус сур­галтын төв дээр бүртгэж ман­дат олгох юм байна. Зөв­хөн мандат авсан сурагчид шал­галтад орох боломжтой аж.

Зохион байгуулагчдын зүгээс цаашид улирлын амралт бүрээр математик, геометрийн түвшин тогтоох анхан, дунд, ахисан түвшний  шалгалт авах юм гэнэ.
Тухайлбал, хоёрдугаар улирлын амралтаар дунд түвшний, гуравдугаар улирлын амралтаар ахисан түвшний гэх зэргээр шаталсан хэлбэртэй аж. Харин энэ удаагийн шалгалт нь анхан шатны түвшингийнх юм байна.
Шалгалтын дүн Фэст сургалтын төвийн фэйсбүүк хуудсаар энэ сарын 15-наас хойш мандатын кодоор тавигдаж, 80 онооноос дээш дүн авсан сурагчдад батламж гардуулах нь.

Дашрамд сонирхуулахад, тус сургалтын төв нь математик, геометрийн хичээлүүдээр сургалт явуулж, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн шалгалт болон ЭЕШ-д бэлддэг, бэлдсэн сурагчид нь өндөр оноотой тэнцсээр иржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан