Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“Боловсрол: Мөнгө, чанар, хариуцлага” чуулган долоо дахиа болно

Боловсролын чанарын тухай асуудал өнөөг хүртэл маргаантай асуудлын нэг хэвээр байгаа. 2000 он хүртэл олон улсын хэмжээний баримт бичгүүд ихэвчлэн хүртээмж, хамран сургалтын асуудалд анхаарч, чанарын талаар дуугүй өнгөрсөн байдаг. Харин 2000 онд батлагдсан Дакарын үйл ажиллагааны хүрээ баримт бичигт хүн бүр чанартай боловсрол эзэмших эрхтэй гэдгийг зарлан тунхаглаж, чанарыг суралцагч, үйл явц, агуулга, тогтолцооны хүрээнд тодорхойлсон билээ. Чанартай боловсрол эзэмших нь хүний авьяас билэг, бүтээлч чадварыг тэжээн тэтгэснээр хувь хүний хөгжил, мэргэжлийн хөгжилд төдийгүй тухайн улс орны нийгэм, соёл, эдийн засаг, улс төр, байгаль орчны хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Тэгвэл боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал, хариуцлагатай байдлын төлөө ажилладаг хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд бусад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэх, улмаар нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн төлөөх өргөн суурьтай, зохион байгуулалттай, хүчтэй хөдөлгөөний нэг хэсэг байхыг гол зорилгоо болгосон “Боловсрол: Мөнгө, чанар, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган энэ жил долоо дахиа болох гэж байна. Энэ удаагийн чуулганаар боловсрол дахь тэгш байдлын талаар онцгойлон авч үзэх гэнэ. Мөн тэгш бус байдлыг арилгах, түүнчлэн боловсролд тэгш хамруулах бодлого, үйл ажиллагааны талаарх иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг хэлэлцэхээр болжээ.  Чуулганы төгсгөлд дээрх асуудлаар хийсэн судалгаануудын тайланг танилцуулан тулгамдсан асуудлуудаар салбар хуралдаан хийхээр төлөвлөсөн байна.

Чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид зэрэг 300 гаруй хүн оролцохоо илэрхийлжээ. Ийн төр, төрийн бус, олон улсын байгууллага, судлаачид, багш нар, эцэг эхчүүд, иргэд зэрэг боловсролын салбарын олон талын төлөөлөл нэг дор цуглан салбарынхаа асуудлыг өргөн хүрээтэйгээр хэлэлцдэг энэхүү чуулганы бас нэг зорилго нь боловсролын асуудлаар хийсэн дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэх, шийдлийг тодорхойлж, бодлогод нөлөөлөх, боловсролын чанар, хүртээмжид анхаарал хандуулах байдаг юм. Чуулган энэ сарын 29, 30-нд “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан