Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Кубын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж болох талаар санал солилцов. Уулзалтын эхэнд ноён Раул Дэлгадо Консепсион “Өнгөрсөн  онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна. Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно” гэв. Мөн хоёр улсын кино өдрүүдийг харилцан зохион байгуулах, тус улсын спортын хүрээлэнтэй хамтрах зэрэг өргөн боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн Куба улсад зохион байгуулдаг кино фестивальд манай улсын уран бүтээлчдийг оролцуулах боломжтойг дурдлаа. Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтойг хэлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан