Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
С.Батмөнх агсаны нэрэмжит эссэ бичлэгийн уралдаан амжилттай болж өнгөрлөө
Их Монгол дээд сургууль санаачлан тус сургуулийг үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч эрдэмтэн зохиолч СҮХБААТАРЫН БАТМӨНХИЙН нэрэмжит эссэ бичлэгийн уралдааныг 2 жилд 1 удаа Улаанбаатар хотын ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд зохион явуулаад 12 жил болж байна.

Энэ уралдааны тэргүүн байрын эзэд манай сургуульд элсэн 50-70%-ийн хөнгөлөлттэй суралцаж төгсөөд хэвлэл, мэдээллийн салбарт амжилттай ажиллаж байна.

Энэ жил Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн нэгдсэн холбоо, Монголын залуучуудын холбоо ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Энэ жилийн уралдааны

1-р байранд 71-р сургуулийн 12а ангийн сурагч Алтанхүү
2-р байранд Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Л.Пүрэвсод
3-р байранд 97-р сургуулийн 12в ангийн сурагч Э.Дуламсүрэн

 

Тусгай байранд

33-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Тамир
Сант сургуулийн 12а ангийн сурагч Ц.Есүдэй нар шалгарлаа.

Дашрамд сонирхуулахад ИХ МОНГОЛ дээд сургууль нь Монголын шилдэг сэтгүүл зүйн сургуулийн нэг бөгөөд тус  сургуулийг

УИХ-ын гишүүн Г.Уянга,

 Монцамэ агентлагийн ерөнхий захирал А.Баатархуяг,

Алтан-өд наадмын шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг

зохиолч яруу найрагч Б.Урангоо

"Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга Б.Мөнгөндалай,

зохиолч Эмүжин, фото сэтгүүлч Э.Харцага,

Доктор Х.Сүглэгмаа,

сэтгүүлч Б.Баасанбямба,

"Mongolianeconomy” сэтгүүлийн гүйцэтгэх захирал И.Отгонжаргал,

МҮОНР-ийн "Хурд” агентлагийн тоймч Б.Бат-Орших,

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор Л.Ариун,

Доктор С.Дэлгэрмаа,

Бельги дэх монголчуудын холбооны тэргүүн С.Билигсайхан ,

НҮБ –ын мэргэжилтэн Д.Мөнхөө,

Шилдэг бичлэгийн "Болор үзэг” наадмын гранпри шагналтан сэтгүүлч Хүрэлбаатар, Энхмарт нар төгссөн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан