COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Харвардын АУИС-ийн ”T2T” хөтөлбөр монголд хэрэгжинэ

Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээний Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн боловсролын шинэчлэл төслийн хүрээнд АНУ-ын Харвардын Анагаах ухааны их сургуулийн олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх хүрэлцэн ирж, Training to Teachers буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Харвардын их сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Эмзүйн Шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л.Хүрэлбаатар тус хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах аж.
Харвардын анагаах ухааны их сургуулийн энэхүү хөтөлбөр нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулдаг. Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжлэх бөгөөд Харвардын Анагаахын ухааны их сургууль дээр хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой юм байна. Түүнчлэн, ‘’Critical thinking skills“ буюу шүүмжлэлт харьцуулалтын ур чадварыг эзэмшүүлэх аж. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 100 хүнд Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификат олгох юм байна.

0 Сэтгэгдэл