Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайланг танилцуулна

Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын төлөөллүүд 2015 оны 5 дугаар сард БНСУ-ын Инчон хотноо болсон Боловсролын дэлхийн чуулга уулзалтын үеэр “Боловсрол 2030” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Ингэхдээ 2030 он гэхэд “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” үүрэг амлалт авсан байдаг.

Монгол Улсын БСШУСЯ, Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран Тогтвортой хөгжлийн зорилго 4 - Боловсрол 2030 хөтөлбөрийн үндэсний зөвлөлдөх уулзалт  зохион байгуулж байна.

Уулзалтаар ТХЗ 4-Боловсрол 2030 хөтөлбөрийн зорилтуудыг Монгол Улсын боловсролын салбарын бодлогын баримт бичигт тусгах, уялдуулах, хэрэгжүүлэх, интеграцчилах үйл ажиллагааг гүнзгийрүүлэх нь. Мөн тус хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээ, зохицуулах механизмыг бий болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.

Мөн энэ өдөр ЮНЕСКО-гоос жил бүр эрхлэн гаргадаг Боловсролын хяналт-шинжилгээний 2016 оны дэлхийн тайланг танилцуулах аж. Тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэжээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, НҮБ-ын суурин төлөөлөгч Б.Транкманн, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч М.Оливейра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Р.Бенес нар оролцоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан