COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
116 дугаар сургуулийн захирлаар хараагүй хүн томилох боломж байхгүй гэв

-Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлд шаардлагынх нь хариуг хүргүүлжээ-
Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьжээ. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
“Хараагүй хүүхдүүдийг дорд үзсэн боловсролын сайд огцор” нэртэй хэвлэлийн хурал хоёр хоногийн өмнө болсон. Энэхүү хурлыг зохион байгуулсан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, 116 дугаар сургуулийн хараагүй багш нарын төлөөлөл 116 дугаар сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг хөндөж, төрийн гурван өндөрлөг болон БСШУСЯ-нд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Түүгээр ч барахгүй шаардлагын хариуг энэ сарын 21-ний 12:00 цагаас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч илэрхийлсэн. Тэгвэл БСШУСЯ-ны зүгээс “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэлд хаягласан шаардлагын хариуг хүргүүлсэн байна.
“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэр дээр ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигтэй танилцаж дараах хариуг өгч байна. Үүнд:
“Сургуулийн харьяалал өөрчлөх” тухайд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсантай холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын тусгай сургууль, цэцэрлэгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар хуульчилсан.
Тус яамнаас нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хууль, тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах ёстой. Тус яамнаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2017 оны 2 дугаар сард хүргүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулна. /Тус яамнаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуйд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр явуулсан 3/1075 албан бичгийн хуулбарыг хавсаргав/
“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” тухайд:
“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьжээ. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дүгээр заалт, 30.1.15 дугаар заалтад заасны дагуу тус сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь одоогоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

-Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлд шаардлагынх нь хариуг хүргүүлжээ-
“Хараагүй хүүхдүүдийг дорд үзсэн боловсролын сайд огцор” нэртэй хэвлэлийн хурал хоёр хоногийн өмнө болсон. Энэхүү хурлыг зохион байгуулсан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, 116 дугаар сургуулийн хараагүй багш нарын төлөөлөл 116 дугаар сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг хөндөж, төрийн гурван өндөрлөг болон БСШУСЯ-нд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Түүгээр ч барахгүй шаардлагын хариуг энэ сарын 21-ний 12:00 цагаас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч илэрхийлсэн. Тэгвэл БСШУСЯ-ны зүгээс “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэлд хаягласан шаардлагын хариуг хүргүүлсэн байна.
Шаардлагын хариу өгөх тухай

0 Сэтгэгдэл