Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Их, дээд сургуулиудын элсэгчдийн бүртгэлийг зогсоолоо
Их, дээд сургуулиуд энэ сараас эхлэн элсэгчдээ бүртгэж эхлээд байгаа. Тодруулбал, МУИС энэ сарын 1-нээс эхлэн онлайнаар буюу http://burtgel.num.edu.mn хаягаар элсэгчдээ бүртгэж эхэлсэн. Энэ талаараа тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн Д.Мөнхбат  “Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-нээс хойш гардаг. Элсэгчдийн хувьд долдугаар сард шалгалтынхаа дүнг аваад, сургуульдаа бүртгүүлэх гэхээр ачаалал их үүсдэг. Тиймээс сонголтоо хийсэн хүүхдүүдэд наана нь бүртгүүлэх боломжийг нь олгож байна” хэмээн тайлбарласан. Харин үүнийг нь дагаад хувийн дээд сургуулиуд бүртгэлээ эхлүүлээд байгаа. Тэгвэл энэхүү үйлдлийг нь БСШУСЯ-наас буруушаажээ.

Түүгээр ч зогсохгүй их, дээд сургууль, коллежийн захирал нарт хандан “Оюутан элсүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт “Боловсролын тухай хууль, тогтоомжид заасны дагуу бүрэн дунд боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалт, түүнээс гадна нарийвчилсан нэмэлт авьяас чадварын шалгалтыг өгсөн, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон босго онооны шаардлага хангасан иргэнд их, дээд сургууль, коллежид элсэн суралцах эрх нээгдэнэ.

Иймд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөн их, дээд сургууль, коллежид элсэн суралцах иргэний бүртгэлийг ерөнхий шалгалтын дүн гарсны дараа зохион байгуулахыг хүсье” гэжээ. Тэгэхээр бүртгэлээ эхлүүлсэн сургуулиуд ЭЕШ дуусах хүртэл элсэгчдээ бүртгэхгүй нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан