Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Төрийн өмчийн их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэв

Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 95 сургуульд 157,138 оюутан, суралцагч суралцжээ. Энэ хичээлийн жилд бакалаврын түвшинд 35,429 оюутан төгсөх бол ирэх намар 31,862 оюутан бакалаврын мэргэжлээр шинээр элсэх юм байна. Тэгэхээр ирэх хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 158,065 оюутан, суралцагч суралцана гэсэн үг. Тиймээс 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудтай уулзаж санал солилцлоо.
2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөг байгаа юм. Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж болзошгүй гэж үзэж буй.
Тиймээс БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийн талаарх урьдчилсан судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналыг салбарын сайд төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлуудад тавив. Түүний энэ саналыг захирлууд нааштай хүлээн авч сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдэг дээр санал нэгдлээ.

0 Сэтгэгдэл