Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Г.Чулуунбаатар: Манай салбарын хүн буруутай бол хариуцлага хүлээлгэнэ
ЭЕШ өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд руу таксигаар явж байгаад осолд орж жолоочтойгоо хамт нас барсан хүүхдүүдийн ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.

Харин энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстой талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар дараахь тайлбар өглөө.

“Энэ талаарх бүх мэдээллийг авч байгаа. Болсон үйл явдалтай холбогдуулж хэн хариуцлага хүлээх ёстой юм, тэр албан тушаалтан, байгууллага нь хариуцлагаа хүлээнэ.

Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Тэдний 110 нь вагоноор, 48 хүүхэд нь нийтийн тээврийн автобусаар, 30 хүүхдийг эцэг, эх нь өөрсдөө хүргэж өгсөн байдаг. Тэр таван хүүхэд өөрсдөө зохион байгуулалтад орж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй таксины үйлчилгээг авч явсан байсан. Ийм л үйл явдал болсон байна билээ. Энэ асуудалтай холбогдуулж хариуцлагын тухай асуудал, хууль тогтоолд заасан систем, зохицуулалтаараа шийдэгдэнэ. Одоо бол шалтгаан, нөхцөлийг нь судлах ажил явагдаж байна. Тэгэхээр хариуцлага хүлээх шаардлагатай албан тушаалтан манай салбараас гарч ирвэл хариуцлагыг нь хүлээлгэнэ” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан