Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Босго оноо хүрээгүй элсэгчдийг элсүүлсэн сургуульд хариуцлага тооцно

Их, дээд сургууль, коллежиуд ерөнхий шалгалтын босго оноо нь 400-гаас доош байсан хүүхдүүдийг элсүүлэх ёсгүй.

Учир нь БСШУС-ын сайдын 2017 оны 4 сарын 14-ний өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/131 дүгээр тушаалаар “Өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын сургалтын байгууллагад 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон”. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам” болон босго оноог тогтоосон А/131 тушаалыг зөрчин, 400-гаас доош оноотой иргэдийг элсүүлсэн сургуулиуд байгаа бололтой.

Учир нь, 400-гаас доогуур оноотой элсэгчдийг хүчингүй гэж үзэж Боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэхгүй, төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгохгүйг гэдгийг холбогдох байгууллагууд нь хариуцлагатайгаар мэдэгдэж, үүнтэй холбогдон гарах бүх эрсдэл, хариуцлагыг тухайн сургуулийн захирал хариуцахыг анхааруулсан байна.

Мөн Дээд боловсролын хэлтсээс элсэгчдэд буруу ташаа мэдээлэл түгээх, хууран мэхлэх, залилах маягтай элсүүлэх явдал нь хууль бус бөгөөд ирэх хичээлийн жилээс босго онооноос доогуур оюутан элсүүлсэн сургуульд авах арга хэмжээний санал боловсруулагдаж байгааг анхааруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан