У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө

Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар хуралдаан өнгөрөгч 6 дугаар сарын 21-нид Улаан-Үд хотноо амжилттай болж өндөрлөсөн. Тус хуралдаанаар Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан Эдийн засгийн коридорын хөтөлбөр, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон олон улсын аялал жуулчлалын “Цайны зам” брендыг сурталчлах нь тэргүүлэх төсөл хэмээн үзсэн билээ. Энэ хүрээнд “Цайны зам” бренд бүтээгдэхүүнээр дамжуулан гурван улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх “Хөх монголын өдөрлөг” өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээ нь Цайны замын олон улсын холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 390 орчим хүн оролцсон. Энэ үеэр “Цайны зам” бренд бүтээгдэхүүнийг сурталчлах замаар гурван улсын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх асуудлын хөндсөн. Хуучин цагийн Цайны замыг сэргээж, хэрхэн аялал жуулчлалаа хөгжүүлэхэд гурван улс саналаа хуваалцаж нэгдсэн шийдэлд хүрэх тухай ярилцав. Мөн Цайны замын хөгжлийн явцад гурван улсын хамтын ажиллагаа, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэж талууд байр сууриа илэрхийлсэн юм. Дэлхийн аялал жуулчлалын салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг Хятад Улсын түүхэн туршлагаас хуваалцаж, цайны замын жимийг орчин цагт шилжүүлэх нь гурван орны эдийн засгийн коридороор дамжуулан бүс нутгаа дэлхийд сурталчлах боломжтой гэдгийг онцолж байв. Улмаар ирэх онд Монгол, Орос, Хятадын Aялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон юм.
Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын 2014 оноос хийсэн гурван удаагийн уулзалтын үр дүнд гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан билээ. Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брендийг бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн юм.

0 Сэтгэгдэл