Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүрээнд зохион байгууллагдсан “Эх орны цэрэг-2026” яруу найргийн наадам ёслол төгөлдөр болж, Жанжны сэлэмт найрагчаар "Болор цом"-ын эзэн Б.Баттулга тодорч өнгөтэй сайхан наадлаа.Энэ жилийн наадамд нийт 83 яруу найрагч 187 шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 25 яруу найрагч тэнцэж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон нэгтгэл, ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа сонордуулж, үзэгчдийн өмнө шударга өрсөлдсөн юм.

1989 оноос хойш зохион байгуулагдсан, бага "Болор цом” хэмээн алдаршсан энэхүү наадам нь цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор Монгол цэргийн өдрийг угтан болдог уламжлалт томоохон баяр билээ.Энэхүү наадамд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид идэвх санаачлгатай оролцдог бөгөөд энэ жил Зэвсэгт хүчнээс 18, Хил хамгаалах байгууллагаас 7, Цагдаагийн байгууллагаас 5, Тагнуулын ерөнхий газраас 1, Дотоодын цэргээс 7 алба хаагч оролцсон бол хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдаас 5 найрагч оролцжээ.Ингээд наадмын тэргүүн байрт "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Баттулга, дэд байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Баянтунгалаг, гутгаар байрт залуу найрагч П.Намуун, тусгай байрт яруу найрагч Д.Очирваань, Л.Батсайхан нар шалгарлаа.Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт утга зохиол шүүмжлэгч, Хэлбичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь тэргүүтэй Монголын утга зохиол, урлагийн нэрт судлаачид ажилласан юм.

1 Сэтгэгдэл
"In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Хамгийн их уншсан