У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга: Нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн амжилт гэж ОУВС хэлж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа.
ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцлов. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцоллоо. Энэ тухайд ОУВС байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг дахин дахин сануулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
ОУВС-гийн төлөөлөгчдийн хувьд төсвийн орлого өсч байгаа үед бүгдийг зарцуулж дуусгах биш нөхцөл байдал муудсан үед хэрэглэхээр тооцоолон хадгалах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах гэх мэт зөвлөмжийг Монгол Улсад өгч байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Мөн ноос, ноолуур, зэс, алт, арьс шир гэх мэт цөөн тооны түүхий эд экспортолж байгаа Монголын эдийн засгийг солонгоруулах, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийх гэх мэт асуудлаар уулзалтад оролцогчид санал солилцов гэж http://president.mn мэдээлэв.
Ta bol shudarga esni tuluu dugarah elch
OUB SAN ASHGUIDEE GEHIIN OROND BIDNIIG BODOOD TA TAALAGDAHGUI BAISAN CH ZA GEH ESTOI BISHUU BAYARLALAA GEED BOLOO BIZDEE BIDNI ERH ASHIG BIZDE GOMDOJIIN
Yah gej ingej baidag baina ediin zasag usch l bgaa shde yadarsan bi ajiltai l bna erunhiilugch tanid bi sanala ugsun bitgii ingej busdiiha ajilig unagaaj bai.Sain saihan gerelt ireeduitei zuilin tuhai yarij buteen baiguulhad huchin zutgej bidni tuluu demjlwg bolooch bolohgui yu unshsan bolgon utgagui bolloo

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа.
ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцлов. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцоллоо. Энэ тухайд ОУВС байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг дахин дахин сануулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
ОУВС-гийн төлөөлөгчдийн хувьд төсвийн орлого өсч байгаа үед бүгдийг зарцуулж дуусгах биш нөхцөл байдал муудсан үед хэрэглэхээр тооцоолон хадгалах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах гэх мэт зөвлөмжийг Монгол Улсад өгч байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Мөн ноос, ноолуур, зэс, алт, арьс шир гэх мэт цөөн тооны түүхий эд экспортолж байгаа Монголын эдийн засгийг солонгоруулах, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийх гэх мэт асуудлаар уулзалтад оролцогчид санал солилцов гэж http://president.mn мэдээлэв.
0 Сэтгэгдэл
2017.08.13
2017.08.13
2017.08.13





















