Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх “JCI МОНГОЛ - ИРЭЭДҮЙ” төсөл
1-2 дугаар дамжааны оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх “JCI МОНГОЛ - ИРЭЭДҮЙ” төсөл оюутнуудаас өргөдөл авч эхэлжээ

"JCI Монгол" байгууллагаас “JCI Монгол-Ирээдүй" төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг төслийн удирдамжаас авах боломжтой.

"JCI Монгол" байгууллагаас шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх төслийн удирдамж

"JCI Монгол" байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.

Бид чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн, оюутны амьдралд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр  нэгэн төслийг шинээр эхлүүлж байна.

Төслийн зорилго: Сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлнэ.

Ивээн тэтгэлгийн хэмжээ: Тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна.

Хамрагдах оюутны тоо: 5 оюутан

Өргөдөл хүлээн авах хугацаа:  2017 оны 9 дүгээр сарын 10  хүртэл

Шийдвэр гаргах хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Өргөдөл ирүүлэх хаяг: sg@jcimongolia.mn

Өргөдөл ирүүлэхэд бүрдүүлэх материал:
 
1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
2. 1 дүгээр курсийн төлбөрийн хэмжээ
3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/
5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/

Цаашдын дэмжлэг: Энэхүү тэтгэлэгт хамрагдан 2 дугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3 болон 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Улирлын амралт, Зуны амралт, Дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгоно.

Хүндэтгэсэн,
"JCI Монгол" ТББ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан