ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Дэлхий нийтийн асуудалд залуучуудын анхаарлыг хандуулах МЮМ 2017 чуулган болно
Модел Юнеско буюу Загвар Юнеско-ийн
хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон НҮБ-ын Залуучуудын
Зөвлөх Хороо хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффисын дэмжлэг дор гурав
дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн хурал 11-р сарын 18-ны өдөр “Holiday Inn” зочид буудалд
1. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл, мэдээллийн эрх чөлөөт орчинг дэмжих
2. Даяаршиж буй ертөнцөд соёл иргэд хоорондын харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх
3. Бүх нийтэд суурь боловсрол олгоход
чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих гэсэн сэдвийн
хүрээнд 150 оролцогчтойгоор зохион байгуулагдах юм.
Модел Юнеско нь ЮНЕСКО-гийн Ерөнхий
Ассемблейн загвар чуулган/ хурал юм. Тус чуулганы үеэр оролцогч залуучууд
НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчийн дүрд хувиран, дэлхий нийтийн
өмнө тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Уг арга хэмжээний
зорилго нь оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл
явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, мөн
Юнеско-ийн өнөөгийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар мэдлэг олгоход
оршдог.
Хурлын нээлттэй шалгаруулалтын үр дүнд
16-24 насны нийт 170 гаруй оролцогчийг шалгаруулна. Баг бүр 7
төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд МЮМ хурлаар Юнеско-гийн салбарын Соёл,
Боловсрол, Нийгмийн ухааны хүрээнд гурван хэсэгт хуваагдан хуралдах
болно. Гурван салбар хуралдааны нэг нь англи хэлээр, бусад нь монгол
хэлээр явагдана.
2017 оны МЮМ-ын төлөөлөгч багуудын
батлан гаргасан тогтоолын төслийг Монгол улс дахь НҮБ болон ЮНЕСКО-ийн
Бээжин дэх Төлөөлөгчийн газарт албан ёсоор өргөн барих юм. Түүнчлэн
энэхүү өргөх бичиг нь Монгол залуучуудын дуу хоолой, хүсэл сонирхлыг
шийдвэр гаргагч, санаачлагчдад хүргэж буй бас нэг хүчин зүйл болдог юм.
Хурлаас шалгарсан шилдэг төлөөлөгч
баг, илтгэгчид олон улсад зохион байгуулагдах НҮБ-ын загвар чуулган,
залуучуудын хуралд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болох
боломжтой.
МЮМ 2017 загвар чуулган нь сонирхсон 16-24 насны залуучуудад нээлттэй бөгөөд бүртгэл 11.04-ний өдрийг хүртэл явагдана.
Бүртгэлтэй холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг:
www.facebook.com/modelunescomongolia фэйсбүүк хуудсаас авах, 99118236 дугаарт холбогдон авах боломжтой.
www.facebook.com/modelunescomongolia фэйсбүүк хуудсаас авах, 99118236 дугаарт холбогдон авах боломжтой.
0 Сэтгэгдэл























