Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сургууль, цэцэрлэгийн багш нар даваа гарагаас хугацаагүй ажил хаяна гэв

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2016-2017 оны улсын гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн үр дүнг хангалтгүй гэж үзэж буйгаа удаа дараа мэдэгдсэн.

Тиймээс 2017 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газар ОУВС-тай “Цалин хөлсийг нэмэгдүүлэх” чиглэлээр хэлэлцээр хийж боловсрол, шинжлэх ухааны  салбарт ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжийг бий болгож, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүл гэдэг шаардлагыг УИХ, Засгийн газарт энэ сарын 7-нд хүргүүлсэн. Түүгээр ч зогсохгүй энэ сарын 13-наас буюу даваа гарагаас эхлэн хугацаагү ажил хаялт хийхээр болсноо дуулгасан.

Энэхүү ажил хаялт дээрх шаардлагыг биелүүлэх хүртэл үргэлжлэх юм.
Ямартай ч өчигдөр МБШУ-ы ҮЭ-ийн удирдлагууд, ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэмэг хамтран цаг үеийн асуудал, ажил хаялт, тавьж буй шаардлагынхаа талаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудын ҮЭ-ийн хороодын болон бүлгийн дарга нарт мэдээлэл өгсөн байгаа. Энэ удаагийн ажил хаялт улс орон даяар болох бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын 100 гаруй сургуулиас гадна 200-гаад цэцэрлэг, бүхий л шинжлэх ухааны байгууллага нэгдэж буйгаа илэрхийлсэн. Мөн орон нутгийн ихэнх сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэхээр болсноо мэдэгдсэн байна.

Тиймээс өнөөдөр ажил хаялтад оролцох байгууллагууд эцэг, эхчүүдэд мэдэгдэл хүргүүлж гарын үсэг зуруулж хүүхдийнх нь аюулгүй байдлыг бүрэн хариуцуулах нь.
Харин ажил хаялт үргэлжлэх хугацаанд багш нар ажлын цаг дуустал ажил дээрээ байх юм байна. Учир нь, ажил хаялтад оролцох бүх гишүүдийг хоёр цаг тутамд бүртгэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан