Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Олон улсын олипиадад оролцсон сурагчид “Хүрэл цом” хүртжээ

Филиппин улсын Давао хотод зохион байгуулагдсан “International Teenagers Mathematics Olympiad” буюу хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн бага ангийн төрөлд оролцсон найман сурагч бүгдээрээ амжилттай оролцож шагнал хүртжээ.

Дэлхийн 20 гаруй улс оролцсон тус олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5д ангийн сурагч Э.Энхжин, Улаанбаатар хотын "Соёмбо" бага сургуулийн 4а ангийн сурагч Ч.Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүд сумын "Үлэмж тэнгэр" сургуулийн 6а ангийн сурагч О.Энхзул, Э.Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. 

Харин "Соёмбо" бага сургуулийн 4а ангийн сурагч Г.Нармандах, Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн 6.1 ангийн сурагч П.Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн "Номуун далай" цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Ө.Оджаргал, Баянхонгор аймгийн "Соого Сeйкeо" дунд сургуулийн 6б ангийн сурагч  Г.Бат-Итгэл нар тусгай шагнал авчээ.

Түүгээр ч зогсохгүй хоёр баг болж багийн ангилалд оролцсон сурагчид “Хүрэл цом” хүртэж хүрэл медалийн эзэд болж чадсан байна.

Сурагчдыг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалж явсан бөгөөд Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн багш Х.Төмөрхан, Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн багш С.Цагаан нар багшаар нь ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан